НӨХРИЙНХӨӨ ХООЛОЙГ БООЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/04

МӨРДӨН ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГААР ЭХНЭР НЬ ХӨНӨӨСӨН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ-

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багт эхнэр нь нөхрөө хоолойг нь боож амь насыг нь хохироогоод, цагдаад “амиа хорлосон” хэмээн дуудлага өгсөн онц ноцтой хэрэг гарчээ.

Уг хэргийг тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 18.00 цагийн орчимд тус суманд оршин суух 28 настай эмэгтэй Н нь нөхөр болох 26 настай Ө-г хоолойг нь даавуугаар боож амь насыг нь хохироосон байна. Улмаар хэргийн ул мөрөө баллаж цагдаад дуудлага өгөхдөө “Гаднаас орж ирэхэд манай нөхөр өөрийгөө боож амиа хорлосон байдалтай нас барсан байна” хэмээн худал мэдээлэл өгсөн байна. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмч байлцуулан хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсэн аж.

Талийгаачийн биед үзлэг хийснээр урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байсан нь тогтоогджээ. Мөрдөн шалгалтын явцад задлан шинжилгээний хариу болон бусад хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэн талийгаачийг эхнэр нь даавуугаар боож алсан болох нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ.

Ийнхүү нөхрийнхөө амийг онц ноцтой аргаар хөнөөж, хэргийн ул мөрөө баллаж улмаар худал мэдүүлэг өгсөн сэжигтэн эмэгтэй Н-ийг цагдан хорьжээ. Түүнийг хүнийг санаатай алсан хэргээр саатуулан мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18