ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/05/04

Цагдаагийн байгууллага тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулснаар зарим эерэг үр дүн гарч байна. Тухайлбал: 

Хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, иргэд, хуулийн этгээдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, өмч эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор 2019 оны 02 дугаар сард “Сар шинэ-2019”, “Та сэргийлж чадна” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан нь оны эхний 4 сард хулгайлах гэмт хэрэг 34.9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 47.0 хувиар тус тус буурахад нөлөөлжээ.

Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг улсын хэмжээнд 2019 оны 03 дугаар сард зохион байгуулсанаар дээрх төрлийн гэмт хэрэг 12.0 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

“Хулгайлах” болон “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг учраас эдгээр гэмт хэргийг бууруулах нь нийт гэмт хэргийн түвшинд шууд нөлөө үзүүлдэг ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18