Б.УНДАРМАА ОХИНЫГ ХАЙСААР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/02

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай Б.Ундармаа охин гэрийнхээ гаднах тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон билээ. Охиныг аймгийн хэмжээнд эрэн хайсаар байгаа бөгөөд иргэдээс охинтой холбоотой мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлж авахаа мэдэгдээд байгаа юм.

Харин тавдугаар сарын 1-ний өдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “11 настай охин хүчирхийлсэн этгээд цагдаагийн байгууллагын алба хаагчдад баригдаж улмаар 9 настай Б.Ундармаа охиныг хүчиндэж байхад нас барсан учраас ууланд булсан хэмээн мэдүүлсэн. Б.Ундармаа охины цогцос олдсон” хэмээн мэдээлсэн билээ. Дээрх мэдээлэл батлагдаагүй бөгөөд одоогийн байдлаар гэмт этгээдийн мэдүүлгийн баталгаажуулах үүднээс мэдүүлэгт дурьдагдсан уулыг самнах ажиллагаа явуулж байгаа аж.

Охины цогцос олдсон гэх мэдээллийг авсан Б.Ундармаа охиныг эрэн хайх эрлийн багийнхан болон ар гэрийнхэн маш хүн цохилт болсон гэх бөгөөд хайх ажиллагаанд саад учруулаад байгаагаа хэлж байв.Мэдээллийн дараа эрлийн багийнхантай холбогдож үүсээд буй нөхцөл байдлын тухай мэдээлэл авах гэсэн боловч эрс татгалзсан хариу өгсөн юм. Зарим хэвлэл мэдээллээр худал мэдээлэл гарснаар үүний ард маш олон асуудал үүсээд байгаа бөгөөд охиноо “ирнэ” хэмээн хүлээн суугаа ар гэрийнхэн нь маш хэцүү байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Харин цагдаагийн байгууллагынхан улсын хэмжээнд Б.Ундармаа охиныг 24 цагийн турш өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээ эрэн хайж байгаа бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл цацагдаж байгаа нь эргээд ажиллагаанд саад учруулж байгаа тухай мэдээлсэн билээ.Б.Ундармаа охины тухай гарсан дээрх мэдээлэл огт ор үндэслэлгүй бөгөөд эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18