ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХДИЙГ ТАМЛАСАН Б.ТОДЗАЯАГ ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИД ХОРЬЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/05/03

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг нийгэмд дуулиан үүсгээд байна.Өнөөдрийн байдлаар хохирогч дөрвөн настай Э есөн удаагийн хүнд хагалгаанд ороод байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд дөнгөж толгойгоо даах хэмжээнд хүрээд байгаа гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн өглөө.

Б.Тодзаяад одоогоор эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр ялтанаар татаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Шүүхээс Б.Тодзаяаг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу хамгийн ихдээ найм хүртэл жилийн хорих ял оноох, эсвэл 10-40 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулах юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18