Энэтхэгийн Телингани мужид шалгалтад муу дүн авснаас болж 20 сурагч амиа егүүтгэсэн талаар "Фокс Ньюс"-т мэдээлжээ. Өнгөрөгч хоёр, гуравдугаар сард нэг сая орчим хүн шалгалт өгсөн байна. Үүнээс 350 мянга нь муу дүн авчээ.Гэтэл шалгалтад унасан 20 сурагч амиа егүүтгэсэн байна. Өөр эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, амиа хорлосон хүүхдүүдийн тоо үүнээс ч олон байж болзошгүй гэжээ.Сурагчдын эцэг, эхчүүд шалгалтын програм хангамжид алдаа гарснаас болж хүүхдүүд нь муу дүн авсан байж болзошгүй гэж сэжиглэж, гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.Эцэг, эхчүүдийн эсэргүүцлийг улс төрийн намууд ч дэмжиж, пүрэв гарагт мужийн Ерөнхий сайд унасан болон муу дүн авсан хүүхдүүдийн шалгалтын ажлыг дахин шалгах үүрэг өгчээ.
Нийтэлсэн: Mонголын радио
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна