СҮҮ КОМПАНИЙН ТАРАГНААС ХУЛГАНА ГАРСАН УУ?

О.Шүрэнцэцэг
2019/04/30

БЗД-ийн иргэн Б-гийн хүүхдэдээ өгөхөөр авсан гялгар уутан савлагаатай тарагнаас хулгана гарч ирсэн гэх мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсандаа тавьжээ.Тэрбээр баасан гаригт Баянзүрхийн товчооны ойролцоох "Сансар" худалдааны төвөөс "Сүү" компанийн үйлдвэрлэдэг "Амтлаг" тараг худалдаж авсан гэв.

Б энэ талаар "Баасан гаригт худалдаж авсан таргийг өнөөдөр /2019.04.28/ задалсан. Тарагны ихэнхийг хүүхдэд өгч дуусах үед гялгар уутнаас сарвуу цухуйсан. Гайхаж цочирдоод шалгатал үхсэн хулгана байсан. Маш их гомдолтой байна. "Сүү" ХК-тай холбогдож, гомдол гаргах гэсэн боловч утсаа авахгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагууд руу холбогдсон ч амралтын өдөр болохоор бас л учрыг нь олох хүнгүй байна. Элдэв халдвар авсан байх вий гэж болгоомжлон Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаад байна. Дараа нь бид дүүргийн цагдаад гомдол гаргана. Холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандана" гэлээ. Тэрбээр мөн хэсэг хугацааны дараа холбогдоход "Компанийн зүгээс мэргэжлийн байгууллага хянаж шалгаагүй байхад сошиалд мэдээлэл тавилаа. Батлагдаагүй мэдээлэл байна гэсэн шаардлага тавьсан тул фэйсбүүкт оруулсан мэдээллээ түр авсан" гэлээ.


Харин "Сүү" ХК-ийн зүгээс эл асуудалд тайлбар хийж, мэдэгдэл гаргаад байна

Мэдэгдэлд "Сошиал суваг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Сүү" ХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, ор үндэсгүй мэдээлэл цацагдаж, компанийн болон брэндийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. "Сүү" ХК- ийн бүтээгдэхүүний савлагаа нь битүү шугамаар явагддаг, дамжлага бүрт зориулалтын нарийн шүүлтүүр байршуулж, чанарын өндөр хяналт тавьж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын байнгын хяналтан дор үйлдвэрлэгддэг тул гадны биет орох ямар ч боломжгүй юм. Үндэслэлгүй, гүтгэлгийн шинж чанартай, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн энэхүү хуурамч мэдээлэлд эрхэм хэрэглэгч та бүхэн шүүмжлэлтэй хандахыг хүсье. Энэ асуудлаар бид мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно. "Сүү" ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг биднээс албан ёсоор авч, санал хүсэлтээ нээлттэй ирүүлнэ үү" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18