НАРО БАНЧЭН ГЭГЭЭН: ЭНЭ НИЙГЭМД САЙХАН СЭТГЭЛ, ЁС СУРТАХУУН Л ДУТАГДАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/30

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VIIдүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

"Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг. юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ. "

"Амар амгалан ,аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө"

". Амин хувиа хичээх үзлээр "авах" болон "харамлах" дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу, саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна"

"Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэгэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй, бодит байдлыг таньж мэдэхэд суралцан, бусдад тусалж, аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй"

"Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шударга бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна. Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна. Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндэлдэг бие хүн болж төлөвших боломжтой болно"

"Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй. Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан, аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй. Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй. Тэгэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй"

"Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил. Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой"

"Аз жаргал ч тэр, зовлон ч тэр шалтгаан нөхцөлийн эрхээр үүсдэг. Тиймээс бид аз жаргалыг үүсгэгч шалтгаан нөхцөл хийгээд зовлонг үүсгэгч шалтгаан нөхцөл хоёрыг сайтар таньж мэдвэл ямар шалтгааны эрхээр жаргах хийгээд зовдог болохоо мэдэж чадна. Сонголт бидний гарт байдаг"



Эх сурвалж: mnb.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 7 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 9 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 9 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27