СЭЛЭНГЭ АЙМАГ:"НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ" ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/04/26

Сэлэнгэ аймаг 2019 оныг "Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил" болгон зарлаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн төвдөө "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. 17 сумын баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүн, шилмэл үйлдрийн малын үзэсгэлэн худалдаа аймгийн төв Партизаны талбайд гарч үйлчлүүлэгч олныг баясгав. Аймгийн удирдлагын бага олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн газруудтай хамтран ажиллаж өрхийн үйлдвэрлэгчиддээ дэмжлэг үзүүлэх ажлыг бодлогын түвшинд амжилттай зохион байгуулж байгаа. Энэ өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төсөл сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан аж ахуйн нэгж иргэдэд батламж, Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоотой хамтран 20 иргэнд өрхийн ногооны үр, Адра олон улсын байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд 11 сумын 31 хоршоонд багаж тоног төхөөрөмж, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдэд тарьц суулгацыг тус бүр гардуулан өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд хөрш зэргэлдээ Буриад улсын Хиагтын районы удирдлагууд, талх нарийн боов жигнэмэг үйлдвэрдэгчдийнхээ хамт хүрэлцэн ирж оролцлоо.
Мөн "Цэвэр орчин эрүүл амьдрал аян"-ы хүрээнд шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүд шагналаа хүлээн авлаа. Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтын дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийж хэвшцгээе.
Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлж хамтарч хөгжицгөөе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18