ТАЛИЙГААЧИЙН ГАРААС СУМНЫ ДАРЬ ИЛЭРСЭН ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/04/26

Өнөөдөр өглөөний үүрийн 6 цаг орчимд 100 айлын автобусны буудлын баруун талд байрлах "Нарлаг" цайны газрын хажууд 30-40 орчим насны эрэгтэй хүнийг духан тус газарт нь буудсан хэрэг гарлаа. Дээрх хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 6 цагт иргэнээс ирсэн аж.Уг хэрэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талын цайны газрын орчим буюу автобусны буудлын баруун талд болжээ. Хэргийн газарт очиж ажилласан мөрдөгч нарын хэлж буйгаар амь хохирогч 30-40 настай эрэгтэйн гараас сумны дарь илэрсэн гэх ба өөрийгөө буудсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэв. Одоогоор хэргийн газраас шаардлагатай гэх бүх нотлох баримтуудыг бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргасан байна. Улмаар талийгаачийн цогцсыг Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний төв рүү хүргүүлсэн бөгөөд задлан шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх нь тогтоогдох юм байнаХэргийн газарт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж байна. Мөн гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авч эхэлсэн аж. Одоог хүртэл хэргийн газрын үзлэг шалгалт үргэлжилж байгаа тухай албанаас мэдээлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18