”SINGAPORE SCHOOL OF MONGOLIA” СУРГУУЛИЙН ТОГООЧ, БЭЛТГЭГЧ ХОЁР НЬ ЦУСАН СУУЛГА ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/26

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур-Монголын хамтарсан "Singapore school of Mongolia" /SSM/ сургуульд энэ сард хоолны хордлого гарч багш сурагч нийлсэн 80 гаруй хүн хордлого авсан талаар мэдээлсэн билээ.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүнээс урьдчилан авсан шинжилгээгээр шигелла флекснер 1А үүсгэгч илэрсэн байна.

Харин дээж авсан найман нэрийн хоолноос долоон нэрийн хоол нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нянгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Цайны газарт хоёр тогооч, бэлтгэгч, угаагч гээд дөрвөн хүн ажилладаг. Хяналт шалгалын үеэр ажилчид эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ХӨСҮТ-ийн урьдчилсан шинжилгээгээр тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрсэн.Өөрөөр хэлбэл цайны газрын бэлэн болсон бүтээгдэхүүн нянгаар бохирдож, хоолны хордлогын дэгдэлт үүссэн гэж үзэж байгаа. Одоо сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин цайны газар нь ажиллахгүй байгаа ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18