МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨК-ИЙН ЗАХИРАЛ Б.МӨНХБАТЫГ АТГ-Т ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/26

Төрийн өмчит "Монголросцветмет" компанийн захирал Б.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газар шалгаж байна. Уг шалгалтын ажилтай холбогдуулан мэдүүлэг өгөхөөр Бор-Өндөр дэх уулын баяжуулах үйлдвэрийн захирал Улаанбаатарт ирээд байгаа аж.

Б.Мөнхбат нь Бор-Өндөр дэх уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа төрийн мөнгө шамшигдуулсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан нэгэн. Ажлаасаа халагдахдаа компанийн тамга тэмдэг, мөн захирлын өрөөнд байсан 2 хаалгатай том хөргөгчийг хулгайлан зугтаж байсан талаар ажилтнууд нь ярьдаг. Ийм түүхтэй хүн толгой компаний болох төрийн өмчит "Монголросцветмет" компанийн захирлаар эргэн ирсэн нь сонин. Эргэн тойрныхон нь түүний ард нөлөө бүхий улстөрчид байдаг хэмээн ярьдаг. Энэ талаар ч хэвлэлүүдэд бичигдэж байсан нь цөөнгүй.

Б.Мөнхбат захирлын сарын үндсэн цалин нь 1.5 сая төгрөг. Гэтэл түүний үндсэн цалин дээрээ авдаг шагналт цалин нь сар бүр 8000 ам доллар хүртдэг гэдэг мэдээлэл бий. Энэ нь ойролцоогоор 23 сая 500 000 төгрөг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ их цалин мөнгөнийхөө дээр байр орон сууцны хангамж хэмээн байр түрээслэх зардал зэргийг компаниасаа гаргуулдаг гэх мэдээлэл байна.

Бараан түүхтэй ч, толгой компанийн тамга атгасан Б.Мөнхбат захирлыг АТГ шалгаж байна. Түүний талаарх олон таагүй мэдээлэл бий. Энэ талаар бид цувралаар нийтэлнэ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18