​Б.ХУРЦ ГЕНЕРАЛЫН АНХААРАЛ ТАТАЖ БАЙСАН ҮЙЛДЛҮҮД

Өнөрцэцэг
2019/04/26

Б.ХУРЦЫГ 2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ЦАГДАН ХОРИВ

Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорилоо. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдоод байна.

Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган, хойшлуулашгүй арга хэмжээ авч хорьсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэсэн. Тэгвэл Б.Хурц нь ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаад байна гэсэн мэдээлэл ч цуурлаа. Тиймээс түүнийг үргэлжлүүлэн, 15 хоног саатуулан шалгахаар боллоо.

Б.ХУРЦЫГ БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ ГЭЖ ҮЗЭВ...

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч Генерал Батын Хурцыг 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг саналыг тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэн дэмжиж байв. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй унасан юм.

Б.ХУРЦ: "ЦААШ НЬ ЯРИХ УУ, ЯАХ УУ?

Б.Хурц байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий улс төрчдийг барьж алдуулан, "Цааш нь ярих уу, яах уу" гэж бардамнаж байв. ТЕГ-ын дарга, АТГ-ын дэд даргаар ажиллаж байх хугацаандаа улс төрчдийн сайн, муу бүхий л зүйлийг гартаа атгасан нэгэн гэгдэж, монголын томоохонд тооцогддог улс төрчид түүний өмнө амаа үдүүлж байв.

Ямар байлаа ч Б.Хурц бол "Хурц" билээ. Б.Хурцыг шалгаснаар олон асуудлыг ээдрээ тайлагдаж, МАНАН бүлэглэлийн нууцууд зад үсрэх үү.

ФРАНЦ УЛСААС ИРГЭН Д.ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛЖ АВЧ ИРЭВ...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ 12 цагийн өмнө
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ 13 цагийн өмнө
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан 13 цагийн өмнө
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ 17 цагийн өмнө
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ 18 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна 19 цагийн өмнө
Нийслэлд цас орохгүй 20 цагийн өмнө
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрчээ 20 цагийн өмнө
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ Өчигдөр
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан Өчигдөр
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ Өчигдөр
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ Өчигдөр
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн Өчигдөр
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна Өчигдөр
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна Өчигдөр
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо Өчигдөр
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ Өчигдөр
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана Өчигдөр