Н.ЭНХБОЛД ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МОСКВАГИЙН VIII БАГА ХУРАЛД ҮГ ХЭЛЛЭЭ


ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит энэ бага хурал энэ жил найм дахь удаагаа болж, түүндгадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл, бүгд 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

Бага хуралд оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлснийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев уншиж танилцуулжээ.Бага хуралд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны захирал С.Нарышкин нарын зэрэг хүмүүс илтгэл тавьжолон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлжээ.

Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцооны талаар мэдээлж үг хэлсэн байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ.Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар С.ШойгуМонгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээдХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн үзүүлбэрийн "Стрижи" нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна. Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халхгол сумыг Орос Улсын тусламжааржишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байгаадталархал илэрхийлээд ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Цэргийн тойргуудын хамтын ажиллагааны уламжлалыг сэргээж ОХУ-ын Дорнодын цэргийн тойрогМонгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаагдэмжихээ сайд С.Шойгу илэрхийлээд тус тойргийн командлагч дэслэгч генералГ.Жидко ойрын үед Монгол Улсад айлчлахыг нотлов.Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсад шилжүүлж өгсөн нисэх буудлын үйлчилгээний техник хэрэгслийг ашиглахад сургах мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээх боломжтойгоо мэдээлсэн байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улс Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй тухай мэдээлээд уг тусламжийн барааг Оросын талтээвэрлэж хүргэхээр болсонд талархал илэрхийлэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад "Морин марафон" тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа тухай, Монголын Зэвсэгт хүчин энэ жил уламжлал болон оролцдог тэмцээнүүдээс гадна шинээр хоёр тэмцээнд багаа оролцуулах, мөн нэг тэмцээнд ажиглагчдааилгээхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.

Хоёр талын уулзалтын төгсгөлд Оросын тал Кызылын кадетын сургуульд Монголын сурагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай гэрээ үзэглэж байгуулахад бэлэн болсныг Монголын талд өгөв.Уулзалт халуун дотно уур амьсгалтай өрнөж, талууд хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг тэмдэглэсэн ач холбогдолтой болов.

Бага хурлын явцад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус бага хуралд оролцож байгаа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан-Пьер Лакруа, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин нартай уулзсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 14 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 17 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 18 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 19 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 21 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22