Б.ОТГОН: ӨВ СОЁЛ ТЭЭГЧИД ЮМ БОЛ ЁС ЖУДАГ ЧИНЬ ХААНА БАЙНА ВЭ БӨХЧҮҮДЭЭ!

О.Шүрэнцэцэг
2019/04/24

Сэтгүүлч Б.Отгон: Бөхчүүдээ, Ажил хөдөлмөр хийж, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд яг үнэндээ та нар гудамжны цэвэрлэгчийн ч энд хүрэхгүй. Тэгсэн мөртлөө буруу зүйлд гаргуун сайн. Мэдэхгүй бол захаас нь хэлээд өгье!!!

1. Байгаль сүйтгэгчид. Ус нутгаараа дуудуулахдаа дуртай мөртлөө гол ус сүйтгэж, алт ухна. Уурхайнууд та нараар улаан хамгаалагч хийлгэж, ядарсан ардыг дээрэлхэж явахыг нэг биш удаа харсан гэрч нь би байна.
2. Газрын наймаачид.Бөхийн спортдоо тийм элэгтэй юм бол Төв цэнгэлдэх тойрсон газруудаа хамгаалахгүй яагаав!!! Харин ч өөрсдөө ихэнхийг нь зарсан. Энхтайвны гүүрний цаана байх Хурдын шилэн байрны нэг давхарууд лав тэр чигтээ нэг нэртэй бөхийнх гэж ярьдаг.Илчлэх мэт эхнэрийн нь 5D фитнесс тэнд нь байж л байсан
3. Хувиа хичээгчид. Улаанбаатар тойрсон мод,устай газруудыг хамгийн түрүүн хашсан нь бөхчүүд. Нэг аварга маань Гацууртад нэг уулыг бүхэлд нь хашсан.Нөгөө аварга маань Богд- Уулын бугын сангийн аж ахуй байсан амыг тэр чигт нь хашаалсан.
4. Ёс зүйгүй.Монголын өв соёл тээгчид юм бол ёс жудаг чинь хаана байна вэ! Нэгэн ноён оргилоо өнгөрөөд ядаж 49 хонох байтугай нэг ч хонолгүй бөхийн өргөөгөө булаалдан зодолдож байна. Аагаа багтааж ядсан та нарын зодооныг зохицуулах гэж цалин багатай цагдаа нар хэдэн шөнө бөхийн өргөөний гадаа бээрч зогсох вэ!! Зодоон цохион, хутга шөвөгний хамгийн түрүүн бөхчүүд явна.
5. Хууран мэхлэгчид . Ардын наадмыг авлигажуулж, цол, даваа бүхнээ мөнгөөр үнэлсэн нь энэ цагийн бөхчүүд гэх та нар биш үү!!!
6. Эхнэр хүүхдээ дорд үзэгсэд. Тэр аваргын тэд дэхь эхнэр. Залуу амрагаас нь төрсөн хүүхэд …..
7. Жүжигчид. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориулахаас биш хувийн шуналдаа хөтлөгдсөн,өөр хоорондын зодоондоо ашиглаж болохгүй л дээ. Энэ бол төрийн нэр барьсан өрөвдөлтэй жүжиг.
8. Сөнөөгчид. Улсын циркийг нэг бөх нэр
сүрээрээ далайлган хувьдаа авсан. Одоо цирк
устаж,байшин нь дэлгүүр,гадна зогсоол нь машины зах болсон.
9. Хагалан бутаргагсад. Халх, Ойрдоор нь хувааж,жалга довны үзлийг хамгийн их түгээгсэд.
Ийм л хүмүүсийг манайхан хамгийн их дэмждэг. Нэг наадамд түрүүлэхэд л байр, машин …өглөгөөрөө уралдацгаадаг. Нутгийн нэр гаргалаа ч гэх шиг. Түүнээс сайхан зүйлээр нутгийнхаа нэрийг гарга л даа. Яг үнэндээ нэг бөхийг дэмжлээ гээд тэр хүний л амьдрал дэвжихээс биш нийгэм, улс орон, ирээдүйд ямар ч ач тус байхгүй. Гуталчныг дэмжвэл харин дахиад нэг хүнд ажлын байр гаргаад өгчих байх шүү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18