СУРГАЛТ ЯВУУЛАХ ЭРХГҮЙ СОНОР ТӨВ ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/24

Багшийн дээдэд байрлалтай Сонор сургалтын төвд суралцсан ч гэрчилгээгээ авч чадахгүй байна гэсэн иргэдийн гомдлын дагуу бид сурвалжилга бэлдэн ажилласан юм. Гэтэл Сонор сургалтын төв нь сургалт явуулах эрхгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгэлгүй байсан байна. Үсчин, гоо сайхан, гар утасны засвар зэрэг мэргэжил олгох сургалт явуулах эрхийг ХНХЯ-д бүртгүүлэн, зохих шаардлагыг хангаснаар сургалтын эрхтэй болох ёстой. Сургалт явуулах эрхгүй байна гэдэг нь иргэдэд хичээл заасан ч гэрчилгээ олгох боломжгүй гэсэн үг юм. Гэтэл Сонор сургалтын төвд нь ХНХЯ-д бүртгэлтэй, сургалтын эрхтэй хэмээн зар тарааж иргэдийг залилан мэхэлж байгааг бид сурвалжлагаараа ил болгосон юм. \Сонор төвийн захирал гэх эмэгтэй "Манай төвд сургалтын эрх байгаа гэсний дагуу бид ХНХЯ-ны мэргэжлийн боловсрол олгох газар хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас тодруулахад "Сонор" гэх сургалтын төв манай яаманд бүртгэлгүй байна гэсэн хариултыг өгсөн юм. Сургалт явуулах эрхгүй энэ мэт төвүүд иргэдийг залилан мэхэлж байгааг иргэд анхаарч, хянамгай хандах шаардлагатай байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18