​ХЯТАД ЭЗЭДТЭЙ УУРХАЙ ХУЛГАЙГААР АЖИЛЛАЖ ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДЛОО

О.Шүрэнцэцэг
2019/04/24

Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнгөрсөн бямба гарагт осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.Уг осол болсон уурхай нь БНХАУ иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" ХХК-ийн уурхай бөгөөд үйл ажиллагааг нь өнгөрөгч арванхоёрдугаар сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг зөвшөөрөлгүйгээр ажиллуулах болсноор гурван иргэн амиа алдаж, нэг иргэн гэмтэн үлдсэн юм.

ХЯТАД ЭЗЭД НЬ ДУР МЭДЭН ӨӨРСДӨӨ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛСЭН

"Эрдэнийн хөгжил" ХХК-ийн зөвлөх Б.Баяраа хэлэхдээ "би ажиллаад 20 хонож байна. Би бичиг баримтыг нь цуглуулаад явахад өөрсдөө дураараа ажилснаас болж ийм хэрэг гарсан" гэжээ.


ХАМГИЙН АХМАД НЬ 4 ХҮҮХДИЙН ААВ БАЙСАН

Биднийг сурвалжлага бэлдэх үед тухай осол болсон газарт ар гэрийнхэн ирсэн байсан юм. Осолд өртсөн хамгийн ахмад нь 4 хүүхдийн аав байжээ. Тэрээр ажилд ороод 2 сар болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.


ТУС УУРХАЙД ӨМНӨ НЬ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ БАЙЖЭЭ

Дээрх асуудлаар НМХГ Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс тодруулахад "Дуудлага авсан даруйд газар дээр нь бид шуурхай ажилласан. Осол гарсан "Эрдэнийн хөгжил" ХХК нь далд уурхай хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсны зөвшөөрөлтэй уурхай юм. Тус компанийг 2015 онд шалгалт хийхэд уурхайн бэлтгэл ажил эхэлж байсан. Мөн 2017 онд хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж, нэг хүний амь нас эрсэдсэн. Иймээс үйл ажиллагааг нь түр зогсоож цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2017 онд дахин үйл ажиллагааг шалгахад тухайн далд уурхайн аюулгүй ажиллагаа холбогдох бичиг баримт дутуу байсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл актаа сэргээлгүйгээр лац хөндөж үйл ажиллагаагаа дахин явуулсан байдаг" гэж хэлсэн юм.


ГУРВАН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН УУРХАЙГ 10 САЯАР ТОРГОЖЭЭ

Дээрх асуудлаар НМХГ хэлтсийн дарга И.Баттөгсөөс тодруулахад "Налайхын уурхайн асуудалд 14 хоногийн өмнө НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар орсон. Хамгийн тодорхой яригдсан зүйл бол Налайхад нүүрсний олборлож буй аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй, нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа талаар яригдсан. НМХГ-аас Налайхад нүүрс олборлож буй ААН-ийн үйл ажиллагааг бүгдийг зогсоож 2019 оны дөрөвдүгээр сарын 11- бид нар дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.Үйл ажиллагааг нь зогсоосон байхад эргээд үйл ажиллагаа явуулдаг зөрчил гарч байна. Үүнийг дүүргийн цагдаагийн хэлтэст албан бичгээр мэдэгдсэн. Тухайн уурхайд хяналт, шалгалт хийхэд улсын байцаагчийн лацыг аваад үйл ажиллагаа явуулж байсан" гэлээ.


БУРУУТАЙ ХҮМҮҮС НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Эрдэнэт хүмүүсийн амь нас эрсэдсэн энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Энэ асуудлаар Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшинээс тодруулахад дараах тайлбарыг өглөө

О.ШҮРЭНЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18