А.СҮХБАТ: ТУУЛ ГОЛООС УНДААЛСАН МАЛЫН АРЬС ӨМӨРЧ УНАЖ БАЙНА


УИХ-ын пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болгох маш их түүх дурсгалын газартай. Гэтэл тус аймгийн хоёрхон газрын Улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригаж байгаа. Гутайн голын алтны хэдэн уурхайнуудыг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу энэ тогтоол гарсан. Хөвсгөлийн Идэр Тэсийн гол, Сүхбаатар аймгийн Дарьганга, Дорнодын хөхнуур, Ташгайн таван нуур, Дорнодын Баяндун уул, Өвөрхөнгайн Дулаанхайрхан уул тэргүүтэй газруудыг Улсын тусгай хамгаалалтад авах юм. Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Уул уурхайтай холбоотой асуудалд иргэд үнэхээр бухимдалтай байдаг нь үнэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монголын анхны нийслэл Хэрлэний хөдөө арлыг тусгай хамгаалалтад авахгүй юм уу. Энэ газрыг Монголд анх удаа хайгуулын лицензгүй газар болгосон. Гэтэл лиценк олгоод байгаа шүү дээ
Ажлын хэсэг: Хэрлэний хөдөө арлын орчимд хайгуулын лиценз олгохгүй гэсэн тогтоол хэвээрээ байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Газар нутгийг тусгай хамгаалалтад авахын тулд газар нутгийг сүйтгээд байгаа этгээдүүдтэй тэмцэх ёстой. Суманд ажиллаж байгаа байгаль хамгаалагчид хүч хүрэхгүй шүү дээ. Т.Лхагвасүмбэрэл гэж залуу Тосонбумбын нурууг хамгаалж байгаад амиа алдсан гэдэг. Монгол төрийн бодлого уялдаатай баймаар байна. Эхлээд лиценз олгочихоод өөдөөс нөхөн төлбөрөөр айлгадаг байдалд анхаарлаа хандуулмаар байна. Байгал хамгаалах, лиценз олгох бодлого чинь зөрөөд байна. Энэ асуудлаа цаашид яах вэ. Бодлогын зөрчилдөөнөөс хохирол учраад байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Шилэн богд уулан дээр 20 орчим километрийн зайнд хайгуул хийх лиценз олгосон юм билээ.

Ажлын хэсэг: Тос тосон бумбын нуруунд хамгаалалтын захиргаа байгуулаад ажиллаж байгаа.

Н.Цэрэнбат: Бүтэц орон тооны хувьд ОУВС-гаас гартал орон тоо нэмэгдэхгүй гэдгийг та мэдэх байх аа. Сүхбаатар аймагт зарцуулах ёстой мөнгөнөөсөө 200 гару сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан байсан. Уялдаа холбоотой байлгах талаар УУХҮ-ийн яамтай хамтраад нэгдсэн сан байгуулж байгаа. Ингэснээр давхардал хийдэл гарахгүй гэж бодож байгаа.

Л.Болд: Газар нутгийг авчихаад хамгаалж чаддаг бол Улсын тусгай хамгаалалтад авах нь зөв. Гэтэл тусгай хамгаалалтад авчихаад хамгаалж чадаж байна уу. Богд уул бол тусгай хамгаалалттай нутаг. Гэтэл өнөөдөр байгаа нөхцөл байдлыг нь хар. Туул голын сав газрыг хар. Тусгай хамгаалалттай газрыг хэрхэн хамгаалж байгаа талаар судалгааг УИХ-ын гишүүдэд өгмөөр байна. Өмнөговь аймагт Монголын ашигт малтмалын 70 орчим хувь нь байна. Гэтэл тэнд усны асуудал хамгийн хүнд байна. Иргэд босоход бэлэн байна. Тос тосон бумбад яагаад хулгайгаар хайгуул хийгээд эхлэв. Чоно борооноор гэгчээр ухаад эхэлчихсэн байна.

А.Сүхбат: Туул гол бол монголчуудын амин сүнс. Туул гол хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж болно. Туул голыг хаанаас бохирдуулаад байна вэ гэхээр Тэрэлжийн жуулчны баазаас бохирдуулж эхэлж байна. Бүгд нүхэн жорлонтой. Туул голоос ундаалсан малын арьс нь өмөрч унаж байна. Тэр малын махыг иргэд идэж байна. Гэтэл Туул голоос ундаалсан малын мах, бусад бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахгүй гэдэг асуудлыг удахгүй Засгийн газарт оруулж ирнэ.

Ажлын хэсэг: Богд ууланд хууль бус барилга барьж байгаа этгээдүүдийг нэгдсэн бүртгэлд оруулахаар ажиллаж байгаа. Энд Туул голын ай савд байгаа ААН-үүд ч орно. Энэ зураглалыг Зургадугаар сард багтаагаад гаргаж өгнө. Тос тосон бумбын 743 мянган га-г тусгай хамгаалалтад авсан байдаг.

Эх сурвалж: dardas.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ 11 цагийн өмнө
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ 11 цагийн өмнө
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан 12 цагийн өмнө
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ 15 цагийн өмнө
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ 16 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна 17 цагийн өмнө
Нийслэлд цас орохгүй 18 цагийн өмнө
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрчээ 19 цагийн өмнө
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ Өчигдөр
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан Өчигдөр
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ Өчигдөр
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ Өчигдөр
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн Өчигдөр
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна Өчигдөр
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна Өчигдөр
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо Өчигдөр
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ Өчигдөр
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана Өчигдөр