СОШИАЛ ОРЧНЫГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬ ГАРГАНА


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.23/ боллоо. Хуралдааны эхэнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томьёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, түүний эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Салбарын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, үүргийн талаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгажээ.

"ЯМАР Ч АСУУДАЛД ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД НЬ ОРОЛЦОХГҮЙ ЮМ"

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:
-Байнгын хорооны гишүүд уг хуулийн төсөлд ажил хэрэгч саналууд гаргасныг ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төслийн хэлэлцүүлэгт тусгасан. Байнгын хороогоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тийм учраас байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд ирэх ёстой. Ер нь ямар ч асуудалд Засгийн газрын гишүүд нь оролцохгүй юм. Ажлын хэсгийн гишүүд нь л ажилладаг, Засгийн газартай холбоотой асуудал нэлээд гардаг. Хуулийн төслүүд дээр үг үсгээс нь эхлээд маш их ажиллах юм аа. Цаашид Засгийн газрын гишүүд нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр идэвхтэй оролцож байнгын хороодын гишүүдийн саналыг тусгадаг байдлаар дараа дараагийн хуулиуддаа анхаармаар байна. Байнгын хорооны гишүүд болгочихдог гэсэн шиг цаас чулуудчихдаг, түүн дээр нь бид нар ажилладаг. Уг нь хуулиараа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд нь оролцдог байх дэгтэй. Энэ асуудалд цаашид анхаармаар байна гэсэн юм.

ӨӨРИЙНХӨӨ РЕГИСТР, ОВОГ, НЭРЭЭРЭЭ ФЭЙСБҮҮК АШИГЛАДАГ БОЛНО

Үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН тус хуулийн төслүүдийг танилцуулав. Тэрбээр "Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөл тус бүрээр бэлтгэн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна. Зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 нийт 28 саналыг боловсруулсан. Тухалбал, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээг авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож өрсөлдөөний тэгш нөхцөл байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субъект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулах.

Гуравдугаарт, Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлах журмуудыг тодорхой болгож өөрчлөн найруулах. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн талаарх зохицуулалтуудыг төсөлд тусгасан нь зарим талаар Төрийн аудитын тухай хуульд давхардсан байсныг уг давхардлыг арилгах зорилгоор холбогдох саналыг боловсруулав" гэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:
-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль орж ирэх үү. Сошил орчныг гаднын бүх оронд аюулгүй байдалтай холбоотойгоор тодорхой хязгаарлалтуудыг хуульдаа тусгасан. Олон орны улс төрийн сонгууль нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн гарч байгаа. Хамгийн их технологи хөгжсөн АНУ-д гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явагдсан үйл явцаас харж болно. Манай улсад цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Хүн амын тоотойгоо харьцуулахад манайх хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Энэ нь нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалд хэр харшилж байгаа вэ. Миний бодлоор энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой. Тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү ордог байх нь зөв. Германы энэ зохицуулалтыг хийхгүй бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх магадлалтай. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсъё.

АЖЛЫН ХЭСЭГ:

Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Одоогоор яамдаас санал авч байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах заалт орж байна. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа. Одоо бол ТЕГ, Батлан хамгаалахын яам холбогдох газруудад тус тусдаа байгаа боловч нэгдсэн бодлого төлөвлөлт, гадаад харилцаа байхгүй. Мөн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газраас тогтоол гарч гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх үүрэг өгсөн. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна.

2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй гар утасны дугаар байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 42 мянга болж буурсан. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй утасны дугаарыг бүрэн устгана гэж харж байна. Бүртгэлтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар авах, сошил орчинд гар утасны дугаараа бүртгүүлэх зэрэг нөхцөлүүд хангагдана.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Хуурамч хаягаас бусдын нэр төрд халдах асуудлыг яаж хянах вэ. Энэ байдал манайд жирийн үзэгдэл боллоо. Монголын ард түмэн бүгд үүний хохирогч болсон. Үүнийг хянах техник технологи нь та нарт байгаа юм уу?

АЖЛЫН ХЭСЭГ:

Хяналтыг сайжруулах талд анхаарч ажиллана.

Эх сурвалж: news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ 11 цагийн өмнө
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ 12 цагийн өмнө
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан 12 цагийн өмнө
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ 15 цагийн өмнө
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ 16 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна 18 цагийн өмнө
Нийслэлд цас орохгүй 19 цагийн өмнө
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрчээ 19 цагийн өмнө
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ Өчигдөр
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан Өчигдөр
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ Өчигдөр
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ Өчигдөр
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн Өчигдөр
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна Өчигдөр
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна Өчигдөр
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо Өчигдөр
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ Өчигдөр
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана Өчигдөр