С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧААР ДӨРВӨН ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
6 цагийн өмнө

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөрчдийн хожооны хөзөр, сонгуулийн амлалт болоод хэдэн ч оныг үдэв дээ. Ихэнхдээ үнэн мөнийг олох биш өнгөц төдийхөн дуулиан дэгдээгээд орхидог жишиг бараг л тогтчихлоо. Харин энэ удаагийн ээлжит дуулиан эрүүдэн шүүсэн бичлэгээр үргэлжилж, одоо бараг л замхрах шатандаа орж байх шиг.

Тэгвэл ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ амралтын өдөр тохиолоо. Уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, нам болоод журмын нөхөд нь гашуудаж өнгөрөөлөө. Үүнтэй зэрэгцэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял аваад байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэнд хэн хариуцлага хүлээх, хууль хяналтынхан өнөөг хүртэл илрүүлж чадахгүй байгаа захиалагч замхрах уу. Цорын ганц амьд гэрч гэгддэг сүүлдээ хамжигч, бүр яллагдагчаар татагдсан эхнэр Б.Булган гэж хэн бэ зэрэг асуултууд 21 жилийн дараа ч хариулт нэхсээр байна.

Хорих ангийн зоорийг тусгайлан засч, камер суурилуулжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг шалгаж байсан бол сүүлийн үед илэрсэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулахаар болсон. Мөн өнгөрсөн баасан гаригт холбогдох албаныхан хуралдаж АТГ-ын саналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Түр хороо ирэх долоо хоногт албан ёсоор ажилдаа орчихвол эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор илэрсэн шинэ нөхцөл байдалд дүгнэлт хийж Улсын ерөнхий прокуророос Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн хэрэгтнүүдтэй холбоотойгоор дэлгэгдээд байгаа эрүүдэн шүүсэн бичлэгийг тухайн үед Ц.Амгаланбаатар, Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тусгаарлахын тулд Төв аймаг дахь хорих ангийн зоорийн давхрыг тусгайлан бэлтгэж,камер суурилуулсан. Үүнийг сүүлд тагнуулын байгууллага дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн байна. УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчдэд үзүүлсэн зургаа хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх эмзэг хэсгийг хассан "хөнгөн" бичлэг гэдгийг тагнуулын байгууллагын эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 400 хоногийн бичлэгт илүү хүнд хэлбэрийн эрүүдэн шүүлт байхыг ч үгүйсгэхгүй аж. Хүний эрх зөрчсөн зүй бус бичлэгтэй холбогдуулан тагнуулын байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан, гурван мөрдөн байцаагчийг шалгаж байгаа юм.

Б.Булганы хэрэг хаагдаж, захиалагчаар нэг хүнийг хорьж шалгаж байжээ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч, үнэнийг хэлэх хүн нь түүний эхнэр Б.Булган гэгдэж байсан. Тэгвэл хэргийг шалгах явцад Б.Булганыг хэргийн хамжигч хэмээн үзэж яллагдагчаар татаж хорьсон байдаг. Мөн шүүх хуралд ч түүнийг оролцуулаагүй. Тэгвэл одоо Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагч, сэжигтэн, гэрч гэх ямар ч статусгүй болжээ. Түүнтэй холбогдох хэргийг Ажлын хэсгээс санал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна.

Харин өнөөг хүртэл олон нийтийн анхаарлыг татаж, горьдлого тээж буй зүйл бол С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн, захиалагчийг олох юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр маш олон хүнийг байцаасан бол захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэдэн дунд улс төрчид бий. Улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан зүйл ч байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.4.22 № 82, 83 (6049, 6050)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18