13 ХҮҮХДЭЭ ХОРЬЖ, ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙСАН ЭЦЭГ, ЭХЭД 25 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

О.Шүрэнцэцэг
7 цагийн өмнө

2018 оны эхээр цагдаагийнхан өөрийн 13 хүүхдээ гэртээ хорьж, тамлан зовоож байсан хос болох Дэвид болон Луйз Турпин нарыг баривчилсан билээ.Хоригдож байсан хүүхдүүд 2-29 насных байсан ба тэднийг гэрийнхээ зооринд хорьж, нийгмээс тусгаарлаж байжээ.Тэднийг зугтахаас сэргийлэн хос хөвгүүдээ нь төмөр ортой нь хамт хүлдэг байсан бол охидуудаа нүцгэнээр нь хүйтэн өрөөнд хорьдог байсан аж.Охидуудын нэг 17 настай М гэгч эцэг, эхээ зах явсан хойгуур цагдаа руу ярьсанаар уг хэрэг олны анхаарлыг татсан юм.Охин "Хурдан ирээрэй. Бид маш хүнд нөхцөлд амьдарч байна. Ах нар минь ямар ч тэнхээгүй болсон. Энэ байдлаараа бид турж үхэх аюултай байна. Эцэг, эх минь ямар ч шалтгаангүйгээр биднийг хорьж, тамлаж байна" гэж хэлжээ.Цагдаагийнхан уг дуудлагаар хосын гэрт нэгжлэг хийх үеэрээ зоориноос хүүхдүүдийг олсон байна. Сонирхолтой нь хүүхдүүд хосын төрсөн хүүхдүүд байсан нь тогтоогдсон юм. Өнөөг хүртэл тэд ямар шалтгаанаар хүүхдүүдтэйгээ хэрцгий ханддаг байсан нь нууц.Хүүхдүүд бүгдээрээ хоол хүнсний хүнд хэлбэрийн дутагдалд орохоос гадна сэтгэцийн хувьд эрүүл бус болсон байсан гэнэ.Калифорни мужийн шүүх Америкийн түүхэн дэх хамгийн хэрцгий хосын нэгээр тодроод буй Дэвид, Луйз нарт 25 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.Шүүхийн үеэр Луйз "Зөвхөн тэдний сайн сайхны төлөө" хэмээн орилж байсан бол Дэвид "Биднийг уучлаарай. Та бүхний ирээдүйд аз жаргал хүсэе. Үнэхээр уучлаарай аавыгаа" гэж хэлжээ.Эцэг, эхийнхээ харгис хүчирхийлэл дор олон жилийг өнгөрүүлсэн хүүхдүүдийн эрүүл мэндэд гойд анхаарлаа хандуулж буй бөгөөд тэд өдгөө улсын асрамжийн газарт амьдарч, боловсрол эзэмшиж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18