​Б.ЭНХСҮХ: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ ДУНД УЛС ТӨРЧ ШАЛГАГДАЖ БАЙГАА НЬ ҮНЭН

Өнөрцэцэг
2019/04/21


АТГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт тагнуул, цагдаагийнханг холбогдуулан шалгаж байна. Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг тойрсон асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүхээс зарим зүйлийг тодрууллаа.


С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

- С.Зоригийн хэргийг эрүүдэн шүүж илрүүлсэн. Өөрөөр хэлбэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг яагаад АТГ шалгах болов?

- Эрүүдэн шүүсэн гэх хэрэгт цагдаагийн гурван мөрдөгч, тагнуулын хоёр гүйцэтгэх ажилтан холбогдож шалгагдаж байгаа учир АТГ шалгах болсон. Гэхдээ хоёр хоногийн өмнө АТГ-аас энэ хэргийг цагдаагийн байгууллагаруу шилжүүлсэн. Учир нь АТГ-т уг хэргийг шалгах боловсон хүчин дутмаг.

- С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар намайг эрүүдэн шүүж ийм мэдүүлэг өгүүлсэн гэсэн гомдлыг гаргасан уу?

- Тийм гомдол гаргасан нь үнэн. Одоо шалгагдаж байгаа.

- Ц.Амгаланбаатар С.Зориг агсны аллагийг захиалсан хүн бол Э.Бат-Үүл гэсэн мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий. Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм уу?

- Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир тодорхой мэдээлэл өгмөөргүй байна.

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ТАГНУУЛЫН АЖИЛТАН УСТГААГҮЙ АВЧ ҮЛДСЭН

- Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зодож, залхааж буй зургаан хоногийн бичлэгийг бид үзсэн. Энэ устгасан байсан бичлэг юм уу? Бидэнд үзүүлсэн хэсгээс өөр хичнээн өдрийн бичлэг байгаа вэ?

- Ажлын хэсгийнхэн төв аймгийн хорих ангид камер байрлуулж бичлэг хийж байсан. Харин тэд бичлэгийг тухайн бүрт нь устгаад явсан байдаг. Харин тэнд ажиллаж байсан манай тагнуулын ажилтан бичлэгийг устгаж болохгүй учир хуулийн хүрээнд сервэр дээр хадгалаад үлдсэн. .

-Сэтгүүлчдэд бичлэгийг үзүүлсний дараагаар УИХ-ын зарим гишүүн, бас сэтгүүлчдийн зүгээс "Нэгэнт ял шийтгүүлсэн Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар гурвыг нэгнээ дарамталсан болгож жүжиглүүлсэн ч байж болно" гэсэн хардлага гарсан. Энэ бодитой юу?

-Юу гэж тийм зүйл байх вэ. Тухайн үед энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсэг өөрсдөдөө ашиглах зорилгоор Төв аймгийн хорихын зоорийн давхарт камер суурилуулсан. Харин хамт хорьдог нь бусад хүнтэй холих шаардлагагүй гэж үзсэнийх юм билээ.

С.ЗОРИГ АГСНЫ ГЭРГИЙ Б.БУЛГАНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН

- С.Зориг агсны гэргий Б.Булганыг хэрэг гарсан өдрөөс хойш хуулийн байгууллага хараанаасаа салгаагүй. Энэ хүн өнөөдөр ямар статусаар шалгагдаж байгаа вэ?

- Хэрэг гардаг өдрөөс хойш Б.Булганыг хохирогч, гэрч, яллагдагчаар шалгаж байсан. Хамгийн сүүлд энэ хэргийн захиалагчийг шалгаж байхад түүнийг хамсаатан байж болзошгүй гэж үзэж яллагдагчаар татсан. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, хэрэгсэхгүй болсон. Өнөөдрийн байдлаар Б.Булган шалгагдаагүй. Гэрч биш, яллагдагч биш гэсэн үг

-Энэ аллагыг захиалсан гэх хэргийг шалгах ажил ямар шатанд яваа вэ. Хэдэн хүнийг шалгаж байгааг хэлэх боломжтой юу?

-Захиалсан, зуучилсан, хамжсан гэх үйлдэлд холбогдуулан 3-4 хүнийг шалгаж байгаа.

-Тэдний дунд улстөрч байгаа юу?

-Байгаа

-Амгаланбаатар, Содномдаржаа нарыг саатуулан шалгаж байхад өрөөнд нь орж ирээд Содномдаржааг дарамталсан Итгэл гэдэг хүн суллагдсан байгаа гэж Ц.Нямдорж сайд хэлсэн. Тэр хүнийг шалгаж байгаа юу?

-Эргээд шалгаж байгаа.

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах хэрэгтэй юу?

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын санаачилж энэ байгууллагыг сэргээх асуудлыг хөндсөн. Авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 13 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 15 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 16 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 18 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 20 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22