СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ШОРООН ШУУРГАТАЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/20

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Цаг агаарын мэдээгээр өнөөдөр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Архангай, Дундговь, Дорнод аймгийн нутгаар салхи 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч шороон шуурга шуурна.

Тиймээс салхи шуургатай үед гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас иргэдэд анхааруулав. Мөн салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах осол гардаг тул бага насны хүүхдийг малд явуулахгүй, малаа ойрын бэлчээрт хариулах, салхи шуурганы үед үзэгдэх орчин хязгаарлагддаг тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсан юм.

Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй байх тул түр саатаж, цаг агаар тогтворжихыг хүлээх болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замд гараарай. Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай байна. Өнөөдрийн 12.00 цагийн орчимд жиргээчдийн нийтэлсэн шуурганы фото зургуудаас хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18