ТЭД ЮУ ЯРИВ

О.Шүрэнцэцэг
2019/04/17

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх удаагийн аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгчид өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн талаар манай сайт хамгийн анх мэдээлсэн. Тэрбээр 34 настай бөгөөд Япон Улсын иргэнтэй гэр бүл болсон билээ. Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан түүнийг Япон улсын талаас өөрийн иргэнээ болгохоор удаа дараа шахалт үзүүлэх болсон гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Тэгвэл өөр эх сурвалжийн мэдээллээр аварга М.Даваажаргал 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан гэх бөгөөд их аварга Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сүмогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх юм. Ингэснээр олон Монгол бөхчүүдэд боломж нь нээгдэнэ хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Тэгвэл аварга М.Даваажаргалын аав үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат сэрүүн тунгалагтаа "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт оролцохдоо "Япон эмэгтэйтэй гэр бүл болоход" нь таагүй хандаж байснаа илэрхийлсэн байдаг.


Манай сэтгүүлч аварга М.Даваажаргалын ээж Ө.Тамиртай утсаар холбогдон тодруулсан юм. Тэрбээр "Хүүгийн маань иргэншлээ солих эсэхийг төр засаг шийдэх биз ээ" хэмээн ярьсан юм.

Тэгвэл Японы www.sponichi.co.jp сайтад "Дөрөвдүгээр сарын 17-ний өдөр Сумогийн их аварга Ёокозуна Хакухо(34)Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ улсынхаа Засгийн газарт гаргасан гэсэн мэдээллийн дагуу, Токио хотын Оота дүүрэгт хэвлэл мэдээллийнхэнд хариулт өгөв. Тэрбээр "Хариу хүлээх л үлдсэн" гэсэн ба мэдээллээ тодруулахыг хүсэхэд "Нарийвчлан ярихад эрт байна" гэснээс өөрийг хэлсэнгүй" гэх мэдээлэл нийтлэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18