СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ШУДАРГА ЁСНЫ ӨГҮҮЛЛЭГҮҮД БҮХИЙ ЗУРАГТ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/17

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт "шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх"-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан "Найзын яриа" комикс номыг хэвлүүлэн гаргалаа.

"Найзын яриа" комикс номоор дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилго агуулжээ.

Авлигатай тэмцэх газар жил бүр "Хүүхдийн шударга байдлын судалгаа"-г хийдэг бөгөөд энэхүү судалгаагаар жил ирэх тусам монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурч байгаа юм. Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна. Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт хийжээ.

Тиймээс Авлигатай тэмцэх газар ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийнханд зориулсан шударга ёсны өгүүллэгүүд бүхий "Найзын яриа" комикс номыг бэлтгэн хэвлүүлсэн бөгөөд уг номын агуулгыг олон улсын стандартаар хийгддэг судалгааны асуулгын дагуу зохиосон байна. "Найзын яриа" комик номын зохиогчоор Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг, зураачаар Соёлын тэргүүний ажилтан А.Бат-Эрдэнэ, дижитал зураачаар Б.Тэмүүжин нар ажиллажээ.

Шударга ёсны өгүүллэгүүд бүхий зурагт номыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түгээж, тэдэнд авлигын эсрэг болон шударга ёсны боловсрол олгох тусгай хичээлийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18