АТГ-ЫН ШИНЭ УДИРДЛАГУУД: ХЭН НЬ ХЭН БЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/17

АТГ-ын Дэд дарга Ц.Нямдорж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр энэ байгууллагын шинэ дарга нарыг томилох ажил үндсэндээ шуударсан. Өөрөөр хэлбэл, өөр өөрийн хүмүүсээ суулгах, тохиролцоо ерөнхийдөө бүрдэж, тогтсон мэдээлэл байна. Тодруулбал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн гараар бичсэн өргөдлөө УИХ-ын даргад өгсний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргал мөн л УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, хоёр цаг орчим ярилцаж суужээ. Ямар асуудал ярилцсан нь тодорхойгүй ч АТГ-ын дарга нарын суудал ерөнхийдөө эзгүйрсэн нь энэ уулзалтаар тодорхой болсон бололтой.

Өөрөөр хэлбэл, АТГ-ын шинэ удирдлагуудыг тодруулж, тохиролцоонд хүрсэн байна. Ингэхдээ АТГ-ын даргаар З.Дашдавааг, Дэд даргаар Н.Ууганбаярыг томилохоор болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

З.Дашдаваа гэж хэн бэ

Зандраагийн Дашдаваа эрхзүйч мэргэжилтэй, Хэнтий аймгийн харьяат. 1995 оноос Хэнтий аймгийн Эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Баянгол, СХД-ийн Цагдаагийн хэлтэс, Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. 2017 оноос СБД дэх Цагдаагийн 2-р хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө ЦЕГ-ын Дэд даргын албан тушаалыг хашч байгаа.Цагдаагийн хурандаа цолтой. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн бор шувуу ч нисч байна.

АТГ-ын Дэд даргаар "Хэлмэгдсэн хурандаа", АТГ-ын унаган ажилтан нарын нэр яригдаж байна

АТГ-ын Дэд даргад Н.Ууганбаяр, Ж.Батсайхан нарын нэр яригдаж байна. Н.Ууганбаярыг салбарынхан нь "хэлмэгдсэн хурандаа" хэмээн нэрийддэг бол Ж.Батсайхан нь АТГ-ын ХОМ хариуцсан хэлтсийн даргаар 10 гаруй жил ажилласан хүн юм.

Н.Ууганбаяр гэж хэн бэ

Өвөрхангай аймгийн харьяат Н.Ууганбаяр нь ЦЕГ-ын даргаар Б.Билэгт ажиллаж эхлэхэд ЦЕГ-т шинээр ирсэн дарга нарын нэг байсан. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ирсэн юм.

Тэрбээр 2015 онд салбарынхаа сайд Х.Тэмүүжинг тагнаж чагнасан асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, цагдаагийн цол, формоо хураалгасан байдаг. харин эцэст нь 3 шатны шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгон үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоон, хурандаа цолыг нь сэргээсэн.

Н.Ууганбаяр нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн, Фениксийн их сургуулийн хуулийн магистрт суралцсан. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэх яриа бий.

Ж.Батсайхан гэж хэн бэ

АТГ-ын даргаар Б.Дангаасүрэн томилогдоход 4 даргыг шинээр томилсны нэг нь Ж.Батсайхан. Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил хянадаг байсан. Тэндээсээ ШШГЕГ-ын дэд даргаар очоод байхад нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чөлөөлсөн байдаг. Гэхдээ хурандаа Ж.Батсайханы нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга татсан гэх мэдээлэл байна. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн гэх нь бий

АТГ-ын даргаар Х.Энхжаргал ажилласаар байгаа боловч шинэ дарга нарын нэрс ийнхүү яригдаж байгаа нь хуулийн зохицуулалтыг ашигласан хэлбэрээр шийдэх боломж байгаагаар хэрэгжих боломжтой. Тодруулбал, шинэ дарга томилогдсоноор өмнөх даргын бүрэн эрх дуусгавар болох хуулийн заалтын дагуу АТГ-ын дарга нарыг томилчихвол одоогийн даргын бүрэн эрх дуусгавар болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18