ЖИРЭМСЭН ЭХНЭРЭЭ ЗОДСОН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/16

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 17733 дуудлага, мэдээлэл байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5891 нэгжээр буюу 24,9 хувиар буурсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 248 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 нэгжээр буюу 34,7 хувиар өсжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 12 иргэнийг 1,160,000 төгрөгөөр, 667 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан байна. Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, аюулын зэрэглэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Тухайлбал: 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг 54 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт "Манай нөхөр намайг зодоод 1 настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа" гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч 13 минутын дараа хэргийн газарт очиход Ө.Эрдэнэбаатар гэгч нь 3 сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож унаган улмаар 1 настай охиноо гудамжинд орхин зугтаж алга болжээ. Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Ө.Эрдэнэбаатар гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй болно. Одоогоор эрэн сурвалжилж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18