ХҮҮХДИЙН ХУРУУГ ХААЛГАНД ТАСАЛСАН БАГШ МЭРГЭЖЛИЙН БУС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН ХАМААТАН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/16

Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэгийн 3 настай хүүхэд хаалганд гараа хавчуулж, чигчий хуруу нь тасарсан талаар бид мэдээлсэн. Хүүг сумын эмнэлэгт хүргэсний дараа тасарч үлдсэн хурууг араас нь авчирсан байдаг. Тэгвэл хүүг аймгийн нэгдсэн эмэнлэгт эмчлээд, өнөөдөр эмнэлгээс гаргасан байна.

Хүүг ангийн багш нь дагуулан угаалгын өрөөнд орж, буцаж гарахдаа хаалгыг нь хүчтэй хааж, хурууг нь тасалсан дүрс бичлэг цэцэрлэгийн камерт үлджээ. Тэгвэл тухайн багш нь мэргэжлийн бус хүн байсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхцэцэгийн хамаатан байсан талаар баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ мэт тус цэцэрлэгт мэргэжлийн бус олон хүн цэцэрлэгийн багш болон туслах багшаар ажиллаж байгааг Баацагаан сумын ЗДТГ-ын баттай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхцэцэг нь өөрийн нөхөр н.Баярааг тус цэцэрлэгийн жижүүрээр, төрсөн дүү Д.Дэмбэрэлийг мөн жижүүрээр, түүний эхнэр, охиныг багшаар ажиллуулдаг байна. Тус цэцэрлэгт хүүхэд хохирсон асуудал гарсан байтал цэцэрлэгийн эрхлэгч Д.мөнхцэцэг аймгийн төв яваад эргэн ирэхгүй өнөөдрийг хүрсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18