Д.СҮХЖАРГАЛ: ОХИНОО НАЙЗ ЗАЛУУДАА ЗОДУУЛДАГ БАЙСНЫГ СҮҮЛД НАЙЗУУДААС НЬ СОНСЧ, БИЧЛЭГИЙГ НЬ БАЙЦААГЧДАА ӨГСӨН

О.Шүрэнцэцэг
2019/04/16

Одоогоос зургаан хоногийн өмнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Мандала" хотхоны 13 давхраас залуу эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч олон нийтийг багагүй цочирдуулсан.

Түүнийг залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээд байгаа юм.

Тэр ч утгаараа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн өмнө хүлээлт үүсгээд байна. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрэг явдлын талаар талийгаач охины аав Д.Сүхжаргалтай ярилцлаа.

-Танд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр хэцүү явдал боллоо...

-Хэрэг гарах үед би хотод байгаагүй. Хөдөө ажлаар явж байсан. Хотод ирээд хайртай охиноо өнгөрчихсөн гэх аймшигт мэдээг сонсоод үнэндээ итгэж чадаагүй.

-Таны охин найз залуутайгаа хэр удаан хамт амьдарсан бэ?

-Миний охин О.Боргил гэгчтэй хамтран амьдраад зургаан сар болсон. Анх манайд орж ирэхдээ тохитой томоотой хүүхэд харагдсан. Ийм аймшигтай юм болно гэж үнэхээр төсөөлөөчгүй.

-Хэрэг гардаг өдөр яг юу болсон юм бол оо?

-Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр гэртээ ороод хоорондоо маргалдсаныг хөршүүд нь сонссон гэсэн. Миний охин 13 давхраас үсэрч амиа хорлох хүүхэд биш. Тийм хүмүүжил миний охинд байхгүй.

-Охиныг тань найз залуу нь өмнө нь зодож, дарамталдаг байсан гэж охины тань найз цахим орчинд нийтэлсэн байна лээ. Танд охин тань энэ талаар ямар нэгэн юм хэлдэг байсан уу?

-

Намайг санаа нь зовчихно гэж бодсон юм болов уу. Тийм юм огт хэлдэггүй байсан. Гэтэл миний зодуулж, дарамтад өртдөг байсныг би сая л найз нараас нь сонслоо. Найзууддаа зодуулсан зураг, бичлэг явуулж байсан юм байна лээ. Тэр бичлэгүүдийг би цагдаад өгчихсөн. Би энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. О.Боргил цагдаа нарт миний охиныг өөрөө үсэрчихсэн гэж хэлсэн гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байна.

-О.Боргил хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл цацагдаад байна?

-О.Боргилын согтолтын хэмжээ 0.8 хувьтай гарсан гэж байна лээ. Тэгэхээр согтолтын хэмжээг нэг бол багасгаж хэлсэн. Эсвэл ямар нэгэн сэтгэцийн эм бэлдмэл хэрэглэсэн байсныг ч үгүйсгэхгүй. Би бол тэр залууг хар тамхи эсвэл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байх магадлалтай гэж бодож байгаа. Гэтэл цагдаа нар түүнийг эрүүлжүүлэхээс шууд батлан даалтад гаргачихсан байна лээ.

Тус хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад, "2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 01.25 цагт цагдаагийн байгууллагад дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид прокурорын хяналт дор хэргийн газарт үзлэг, шалгалт хийсэн. Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 22 настай Ц гэгч байсан. Энэ хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор түүний найз залуу Б гэгчийг холбогдуулан шалгаж байна. Батлан даалтад гаргасан тухайд бол аливаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа этгээдийг хойшлуулшгүйгээр 72 цаг саатуулах эрх хуулийн байгууллагад байдаг. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх прокурорын байгууллага шийднэ" гэв.

Дашрамд, Энэ хэргийн талаар охины найз өөрийн цахим хуудсандаа, "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээн нийтэлжээ.

Тэрбээр өмнө нь "Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нт удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан" хэмээн цахим хуудсандаа нийтэлж байсан юм.

Харин найз охиноо 13 давхраас түлхсэн байж болзошгүй гэгдээд байгаа О.Боргилын найз "Энэ залуу бол миний найз зөв төлөвшилтэй ухаантай ухамсартай хүн. Ийм зүйл үйлдэх хүн биш энэ мэдээлэл анхан шатны л мэдээлэл байна. Тэнд юу болсныг хэн ч мэдэхгүй амиа хорлоно гэж айлгах гэж байгаад унасан бол бид мэдэхгүй, шидсэн байсан ч мэдэхгүй. Хайран охин гэж бичихэд бүх эмэгтэйчүүд дэмжиж байхад хайран залуу гэхэд "ал, өөрийг нь шид" гэсэн байна. Та бид бид бүгдээрээ л үл ялиг тархины нугалаастай адгуус. Гэхдээ энд сэтгэгдэлээ бичиж байгаа зарим хүмүүс бол тархиндаа ямарч нугалаасгүй юм шиг байна. Хийсэн ч бай хийгээгүй ч бай таны найз, ах, аав дүү чинь ийм нөхцөлд унавал яах вэ гэж нэг бодоод үзээрэй. Энэ үгээрээ би найзыгаа хийгээгүй гэж хэлээгүй бас хийсэн ч гэж хэлээгүй. Зүгээр л хүлээцтэй байгаад эцсийн шийдвэрийг харцгаая гэж хэлэх гэсэн юм. Хэрвээ хийсэн бол хийсэн үйлдлээ ухамсарлах ухаантай хүн шүү миний найз . Эцэст нь хүний супер хүч бол уучлах гэж би боддог" гэжээ

.

эх сурвалж: zaluu.com


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 9 минутын өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 42 минутын өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 1 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 3 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 4 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 5 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 5 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 6 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 23 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 23 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ Өчигдөр