ПРОКУРОРУУДЫН АРААС ЭЛЧИН САЙД НАРЫН ТОМИЛГОО ОРЖ ИРНЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/16

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүллээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон учраас түүнийгч Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзжээ. Ер нь хуулийн хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход тун ойрхон байв. Түүнийг өмнө нь Элчин сайдын албан тушаалаас буух өргөдлөө өгсөн байсан гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Тэрээр 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд Элчин сайдаар томилогдож байсан юм. Дипломат албаны тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил байсныг дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.

Ер нь тухайн үед Б.Дэлгэрмаатай хамт томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа ч дуусах дөхөж байна гэсэн үг. Одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 орчим орны Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болжээ. Прокуроруудын томилгооны араас энэ асуудал орж ирэхээр хүлээгдэж буй бололтой.

Томилогдох Элчин сайд нарын нэр ч албаны хүрээнд тодорчихсон байна. Өнгөрсөн онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дуусчээ. Түүнчлэн Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаж, оронд нь шинэ Элчин сайд томилохоор болсон байна. Тэгэхээр энэ бүх орны Элчин сайд нарын асуудал болон шинээр консулын газар нээхээр болсон орнуудыг нийлүүлэн тооцвол 10 гаруй орны Элчин сайдыг хаврын чуулганы хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилно.

Гадаад харилцааны яамнаас орж ирсэн Элчин сайдуудын нэр дээр эрх баригч намынхан ерөнхийдөө санал нэгдсэн байна. Тухайлбал, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор ярьсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд энэ удаагийн Элчин сайдуудын томилгоог улстөрчийн зөвлөх ч юм уу, гадаад яаманд насаараа ажилласан хүмүүсийг оруулж ирэх асуудлыг таслан зогсооно. Төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлэгээр сэтгээд биелүүлж чадах ур чадварын шалгуураар хүмүүсийг оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр яригдаж байна. Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Түүнийг Австри улсад Элчин сайдаар томилох асуудал нэлээд өндөр төвшинд яригдаж байгаа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль, шүүхийн салбарт томоохон сэлгээ хийх ажилд хамтарч, ноцтой зүйлүүд дэлгэн ярьж байгаатай холбон ярих хүмүүс ч байна. Өөрөөр хэлбэл, түүнд өгч буй нэг шагнал нь хүүгийнх нь албан тушаалын томилгоо бололтой.

Түүнчлэн нэр дэвшигчдээс онцолбол, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазарын хувьд Канадын Оттава дахь Монголын ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2008 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 онд Монгол Улсаас Камбожийн Вант улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Мөн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд ч 2012 онд Энэтхэг улс дахь Элчин сайдаар томилогдон удалгүй өөрийн хүсэлтээр эргэн ирж байсан.

Гэхдээ Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичиг өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Элчин сайдуудыг томилж, Итгэмжлэх жуух бичгээ өгөх нь улс орны ажил гэхээс илүүтэй хувь хүний үзэмжийн асуудал болоод нэлээд удсан. Өмнөх сайдуудын асуудал УИХ дээр гацсаар байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 6 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27