ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДЭМЖЛЭГТЭЙ А.ЦЭРЭНСОДНОМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА

Өнөрцэцэг
2019/03/26

1993 оноос хойш прокурорын анхан шатны байгууллагаас эхэлж ажилласан Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхийлөгч УЕП-ын орлогчийн албан тушаалруу зүтгүүлсэн юм. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцээд А.Цэрэнсодномыг судлах зорилготой буцаажээ. УЕП-ын орлогчид горилогч А.Цэрэнсодном нь сонирхолтой намтар, түүхтэй нэгэн ажээ. Түүнд прокурорт ажиллаж үзээгүй газар гэж бараг байхгүй гэдэг нь түүний намтраас харагдана. Тэрээр 2003-2005 онд "Тээврийн прокурорын газар" орлогчоор ажиллаж байхдаа зам тээврийн ослын хэргийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчтайгаа нийлж будлиан хутгаж, хуурамчаар үйлдсэн хэрэгт унаж байжээ. А.Цэрэнсодном ажлаасаа халагдаж, мөрдөн байцаагч нь ял авсан байдаг. Прокуророос авилгын асуудлаар ажлаасаа халагдсан А.Цэрэнсодном шууд МХЕГ-т байцаагчаар ажилд ороод тэндээсээ "Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар" Хуулийн хэлтсийн даргаар ажилласан юм билээ. Тус газрын дарга Д.Батхуяг ял авсан дуулиантай жилүүдэд тэнд ажиллаж байгаад "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар томилогджээ. Тус үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар шалгагдаад буй Б.Мөнхжаргалын оронд томилогдсон гэсэн үг. А.Цэрэнсодном 2016 прокурор хаалгыг дахин татаж орсон байдаг. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна. 26 жилийн турш 12 ажлын байр сэлгэж албан тушаалд өгсөн уруудаж явахдаа А.Цэрэнсодном хоёр удаа алдаа гаргаж авилгын хэрэгт холбогдсон байдаг. Нэгийг нь дээр дурдсан, харин хоёрдох нь одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Бусдаас их хэмжээний мөнгө авч гадаадад сургуульд сурсан, бусдыг дарамталж авилга авсан гэдэг өргөдлийн дагуу тэрээр АТГ-т шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал А.Цэрэнсодном нь НПГ-т ажиллаж байхдаа иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэл нээжээ. Дээр нь Монгол Улсын Үндсэн хуулинд УЕП-ын орлогчийг УЕП-ын саналыг үндэслэн томилох ёстой гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УЕПГ-ын дарга М.Энх-Амгалангийн саналыг сонсолгүй шууд УИХ-ын даргаруу ханджээ. Энэ нь үндсэн хуулийн зөрчил үүсэхээр байгааг эрх баригчид олж харсан бололтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 8 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 10 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 11 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 12 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 13 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 14 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22