Х.БАТТУЛГА: 2019 ОНД ШУДАРГА ЁС ЯЛАН МАНДАЖ ИРГЭН БҮР БАЯЛГЫНХАА ЭЗЭН БАЙХ БОЛНО


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүндэт ард иргэд ээ.

Даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа.

Он солигдох торгон мөч ирлээ. Монголчууд бид гурав дахь мянганы арван наймдах оноо үдэж, ирээдүйгээ дархлан бүтээх 2019 оныг угтаж байна.

Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо. Монгол Улсын түүх нэгэн оноор нэмэгдэв.

2019 он "Эрс шинэчлэлийн жил" болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр "Эрс шинэчлэл"-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.

Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий. Монгол хүний оюун ухаан дэлхийн оюуны спортыг манлайлж байна.

Мянганаар өртөөлсөн төрийнхөө голомтыг энэ цаг үед бадраагчид бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ эдүгээ бүтээж байна.

Mиний бие он солигдох энэ алтан агшинд, хүндэт ард иргэд, дэлхий даяар суурьшсан Монгол туургатнууд Та бүхэндээ,

Он солигдох мөчид ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад,

Тив дэлхийд энх тайван тогтоох үйлсэд хүчин зүтгэж буй Энхийг сахиулагч дайчдад,

Эх орноо төлөөлөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олон, нийт ард иргэд Та бүхэндээ

Шинэ оны мэнд хүргэе!

Шинэ онд айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлсэн, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хоёр мянганы түүхтэй Монгол төр өнө мөнх хүчирхэгжин мандаж, Монгол түмний хийморь заяаг ивээн бадраах болтугай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 14 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 16 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 17 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 18 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 20 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22