ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХАА МЭДЭГДЛЭЭ


Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож 2019 оны төсвийн төслийн талаар саналаа хэлж байна. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын 2019 оны Төсвийн төслийг энэ хэвээр баталбал төсөвт хориг тавих болно гэлээ. Тэрбээр "2019 оны төсвийн төсөл ихээхэн шүүмжлэл хүлээхээр муу боловсруулсан байна. Төсөв боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Сангийн сайд өөрийнхөө тойрогт ихээхэн хэмжээний төсөв суулгасан байна. Эдийн засгийн үзүүлэлтээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй. Инфляци 8.8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 602 төгрөгөөр сулраад байна. Бензиний үнэ 19-30 хувь өсчихөөд байхад Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй сууж байна. Сүүлийн хоёр жилд улсын нийт өр нэмэгдсэн байна. Одоо 21.1 их наяд төгрөгийн өртэй байна. Өр нэмж авахгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид өрийг нэмэгдүүлсэн байж өр дарлаа гэж ярьж байгааг би ойлгохгүй байна. Дээр нь дэлхийн эдийн засаг том хямралтай нүүр тулж магадгүй байна. Засгийн газрын төсвийг алдагдалтай төлөвлөсөөр өр их хэмжээгээр нэмэгдлээ. Алдагдал бол өр юм. Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл ихэслээ. Өнөөдөр төв банк 4 их наяд 276 тэрбум төгрөгийн өртэй байгаагаас дотоод өр ямар их байгааг харж болно" гэлээ. Тэрбээр мөн "Авлигатай тэмцэх газрын урсгал зардалд 12 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оФФшор дахь хөрөнгийг оруулж ирэх, үндэслэлгүйгээр баяжсан хүмүүстэй тэмцэхийн оронд сургуулийн захирлуудтай тэмцээд эхэллээ. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу. 2019 оны төсвийг ахин нягталж харахыг хүсье. Ирэх жилийн төсөвт үндэсний эрх ашгийг хангасан, шинэчлэл хийсэн төсөв хийхийг хүсье. Хэрэв 2019 оны төсвийг энэ байдлаар нь баталбал нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд уг төсөвт хориг тавих болно. Өнөө орой 18:00 цагаас 2019 оны төсвийн талаар Үндэсний аюулгүй байдлын хурлыг зарлаж байна" гэлээ.Одоо УИХ-ын чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж эхлэв

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20