ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЭКС ЗАХИРАЛ Ч.ГАНЗОРИГИЙГ УРЬД ШӨНӨ БАРИВЧИЛЖЭЭ


АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг яллагдагчаар татан, шалгаж байгаа талаар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь, ''Стандарт'' банктай холбоотойгоор Ч.Ганзориг болон тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Тэгвэл урьд шөнө /2018.09.24-25/ Ч.Ганзоригийг саатуулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт шүүхээс "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авсан нь хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой шүүхийн маргаан эцэслэсэн талаар 49 хувийн эрх ашгийг хамгаалагчид мэдэгдэж байв. Ийнхүү "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүхээр ороод удаагүй байтал тус үйлдвэрийн 51 хувийн талд өрнөж байсан хуулийн процесс эрчимжиж өнгөрсөн шөнө "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг саатуулсан бололтой.

Харин энэ талаар АТГ-аас албан ёсоор мэдээлэл өгөхдөө ""Жаст" групп Стандарт банкнаас их хэмжээний зээл авч ашигласан. Энэ хэрэгт тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд холбогдон шалгагдаж байна. Яллагдагчаар татагдсан "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг өнөөдөр прокуророос цагдан хорих саналыг шүүхэд тавиад байна. Гэхдээ Ч.Ганзоригийг 49 хувийн асуудал дээр биш "Жаст" группын асуудал дээр таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа

Энэ хэрэг дээр нэлээн тодорхой хугацаанд шалгасан. Стандарт банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Иймээс түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна. Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна.

Энэ хэрэг дээр Ш.Батхүү, н.Мөнхжаргал н.Амарбат, н.Галбадрах Ч.Ганзориг нарын таван хүн шалгагдаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Н.Өнөрцэцэг

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20