НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА ӨНӨӨДӨР ТОДОРНО


Өнөөдөр Нийслэлийн МАН-ын Бага хурал хуралдаж, 2020 оны сонгуульд Нийслэлийн намаа ахлан орох удирдлагаа сонгоно. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, олонхийн саналаар одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргасан билээ.

МАН-ын дүрэмд заалнаас нэр дэвших эрх нээлттэй. Энэ дагуу нэр дэвшигч С.Батболдтой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөх юм. Тэрбээр өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл дээр Д.Сумъяабазар сайд нийт зургаан гишүүний санал авч, гурван саналаар С.Батболдод ялагдсан байна.

Уг хоёр нэр дэвшигч дээр Хотын дарга асан Ц.Батбаярыг заалнаас нэр дэвшүүлж, өөрөө нэр татах байдлаар тоглолт хийнэ гэсэн таамаг байгаа юм. Тэрбээр өчигдөр намынхаа Удирдах зөвлөлд Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа уламжилна гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэвч яг хуралдааны үеэр нэр дэвшихгүй гэсэн асуудал яригдсан гэх мэдээлэл байна.

Хотын дарга асан Ц.Батбаярын хувьд "Нэр дэвшинэ" гэсэн байдал үүсгэж, албан тушаал авах тохироонд хүрэх, эсвэл өөрийгөө байгаа гэдгийг сануулах гэсэн улс төрийн тоглолт хийж байгаа гэх таамаг бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ц.Батбаярын хотын фракцийн зүгээс шахалт үзүүлж, тодорхой байдлаар тохиролцоонд хүрсэн бололтой.

Нийслэлийн МАН-ын Бага хуралд саналын эрх бүхий нийт 369 төлөөлөгч оролцох бөгөөд эдгээрээс 80 нь квотоор орж байгаа юм. Монголын Хүүхдийн ордонд өглөөний 07:00 цагаас төлөөлөгчдөө бүртгэсэн тус хурал 09:00 цагаас эхлэх юм. Бид мэдээллийг шуурхай хүргэн ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20