Ц.ДАВААСҮРЭН: ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦЫН ГЭМТЭЛ БИДЭНД ТОМ ТОХИО ӨГЛӨӨ


Дулааны IV цахилгаан станцад өнгөрсөн амралтын өдөр гэмтэл гарсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дулааны IV цахилгааны станцад асуудал гарахаар дагаад бусад станц тэг зогсолтод шилжсэн. ТЭЦ-4-ийн нэг блокийн хүчин чадалтай ТЭЦ-3-ийн нийт энерци тэнцэж байгаа. Энэ осол бидэнд том дохио өглөө. Бид Багануур дээр 350 мгВт-ийн генераторитой хоёр станц барих тухай ярьж байгаа. Гэтэл ТЭЦ-4 дээр 380 мгВт-тай явж байгаад унахад бүгд дагаад уначихаж байна. Тиймээс Багануур дээр ийм цахилгаан барих нь эрсдэлтэй байгаа юм. Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх явдал бас их чухал байна. Нар, салхиар 40 мгВт үйлдвэрлэж байгаа. Орой нар бууж, салхи намдахаар л хязгаарлалт хийх шаардлага гардаг. Нар, салхины эрчим хүчний 1500 зөвшөөрөл байдаг. Эдгээрийг цэгцлэх сэрүүлгийг бидэнд өгөөд байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Амгаланг 50 мгВт, ТЭЦ-3-ыг 75 мгВт-аар өргөтгөх шаардлагатай. Энэ бүхнээ хурдан шийдэхгүй бол ТЭЦ-4 дээр нэг аваар гарахад эрчим хүчний бүх систем доголдол үүсэх гээд байна. Станцын үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Ерөнхий инженер хариуцдаг. Оны эхээр гарсан осолтой холбогдуулан Ерөнхий инженерт нь хариуцлага тооцох бичгийг ТӨБЗГ-т явуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож өгөөгүй. Салбар яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй байна. Тэгээд осол гарахаар над руу шууд хандаж байгаа юм. Гэтэл энэ компаниудыг чинь удирдлагаар хангаж, хариуцлага тооцдог газар нь ТӨБЗГ болчихоод байна. Бид зөвхөн бичиг явуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит эрчим хүчний компаниудыг Эрчим хүчний яаманд шилжүүлэн авах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон. Бид хариуцлагаа тооцъё. Гэхдээ компаниудаа өөрсдийнхөө мэдэлд авъя гэж байгаа юм" гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 57 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20