ЗГХЭГ-ЫН ДАРГА ӨМӨЗО-Д АЙЛЧИЛЖ БАЙНА


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчилж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх ӨМӨЗО-той хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, хил, боомтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оршиж буй бэрхшээл хүндрэлийг арилгах, мал, мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ЗГХЭГ-ын дарга ӨМӨЗО-ы Баян хотод ажиллах үерээ ӨМӨЗО-ы Засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Жи Чиантай уулзлаа. Уулзалтынхаа эхэнд Сэхэ боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа өргөжиж, байгаад талархал илэрхийлээд тус боомтод ажиллах үеэрээ боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон гэдгээ тэмдэглэлээ.

ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, чингэхдээ ганц уул уурхайн биш, тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт илүү татах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэд технологи, инновацийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Монголын баруун бүсээс мах экспортлох, мөн экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ сарын 17-19-нд ӨМӨЗО-ы Хөх хотод ажиллаж албаны хүмүүстэй уулзаж, дээрх асуудлаар ярилцана. Мөн сүүний үйлдвэр, малын эмийн үйлдвэр, олон улсын монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 57 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20