ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХАА ХЭЛЭВ


"Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: …Өвөг дээдсийн үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон байна…"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин ном судар хадгалагдаж байгаа юм байна.

Гэвч, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн танилцуулснаар "…Бидний өвөг дээдсийн үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон болсон" бөгөөд номын сангийн даац долоо дахин хэтэрч, хур бороо ихтэй байсан өнөө жил номын сангийн барилга урьд жилүүдээс илүүтэйгээр олон талаасаа усанд "нэвчих" болжээ.

Жишээ нь, зөвхөн Төвд номын фонд хэсэгт 1591 онд бүтээгдсэн Жамбалцанжид гэх цор ганц модон барын нугалбар судар, дэлхийн баримтат өвөөр бүртгэгдсэн "Монгол Шунхан Данжуур", Богд хааны зарлигийн эх хувиуд зэрэг олон мянган ховор нандин ном, судрууд, түүхэн эх сурвалжууд хадгалагддаг. Гэвч, гал, усны өндөр эрсдэлтэй, хуучирч муудсан байрыг өнөө хэр нь засаж сэлбэхгүй байгаад сэтгэл зовниж байгаа талаар номын сангийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.

Мөн Үндэсний номын сангийн барилгыг шинээр барих шийдвэр гарсан ч төсөв, мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж барилгын ажлын явц удаашрах болжээ. Улмаар Үндэсний номын сангийн удирдлагууд 2013 онд барилгын өргөтгөлийн зураг төсөл хийлгэж, энэхүү ажилд нь 4.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн хэлснээр 4.7 тэрбум төгрөг нь шинэ барилгын төсөвтэй харьцуулахад маш бага өртөгтэй тул эхний ээлжид яаралтай өргөтгөлийн ажлыг эхлүүлж, үнэт, хосгүй ном судруудаа хадгалах ёстой гэж үзэж байгаа юм. Хэдийгээр номын сангийн удирдлагууд жил бүр урсгал засвар хийж байгаа ч засвар авахгүй, усны нэвчилтийг зогсоох боломжгүй тул Засгийн газрыг Үндэсний номын сангийн өргөтгөлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан хүслээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Үнэт, хосгүй ном судруудыг хадгалах, хамгаалах асуудал тулгамдаж байгаа учраас газар дээр нь ирж үзье гэж бодсон юм. Шинэ барилгын явц удаашралтай байгаа тул 4 тэрбум гаруй төгрөгөөр одоогийн номын сангаа өргөтгөх боломж эрэлхийлж байгаа юм байна. Энэ бол арга ядсан л зүйл шүү дээ. 2012 оноос хойш шинэ барилга барих төсвийн асуудал удаашралтай явж ирсэн байна. Өргөтгөлийн хувьд ялгаагүй. Тиймээс энэ асуудалд олны анхаарлыг хандуулах болоод хөрөнгө, мөнгө босгох тал дээр анхаарч ажиллах бодолтой байна" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 57 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20