З.БАЯНСЭЛЭНГЭ 19 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХГҮЙ ГЭВ

Admin
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг албан тушаалын байдлаа ашигласан хэргээр удаан шалгаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүсэн.Түүнийг 2016 онд "Бэрэн" группийн орон сууцнаас 123 орон сууцыг тендэр зарлалгүйгээр худалдан авсан нь улсын төсөвт 972 сая төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэдэг.

Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь шүүгдэгч З.Баянсэлэнгийг албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.Харин 972 сая төгрөгийг "Бэрэн" группээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.Тэгвэл гишүүн асан З.Баянсэлэнгэ анхан шатын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр "Би 19 сая төгрөг төлөхгүй. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр учир эцсийнх биш. Анхан шатны шүүх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй л гэж намайг хорихгүйгээр торгууль оногдуулсан нь миний талд ашигтай болсон мэт өнөөдөр хүмүүсийн амны "бай" болж байх шиг байна. Би хоригдохоос айхгүй. Шударга бус зүйлийн төлөө би айхгүй байна" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 57 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20