Л.ОЮУН-ЭРДЭНЭ: М.ЭНХБОЛД НАМЫНХАА НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭСЭНДЭЭ УУЧЛАЛ ГУЙСАН


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "60 тэрбум"-ын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийн эхэнд "УИХ-ын даргад энэ сарын 20-ны өдөрт багтаан "60 тэрбум"-ын асуудалд нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлж, уучлал гуйх, энэ хэргийг дахин шалгаж эхлэх, ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагад хариуцлага тооцох зэрэг шаардлага тавьсан. Өчигдөр 18:00 цагт шаардлагын хариугаа бичгээр авчээ.

Тус бичигт "Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа хэн нэгнийг албан тушаалд мөнгөөр томилсон үйлдэл гаргаагүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл "60 тэрбум"-ын гэх асуудалтай нэр холбогдож, намынхаа нэр хүндийг унагасандаа туйлын их харамсаж байна" гэж дурдсан байна.

Мөн Нийслэлийн Ерөнхий Прокурорын газраас "60 тэрбум"-ын гэх хэргийг хаасан байсныг дахин сэргээж байгаагаа бичгээр мэдэгдсэн. Тагнуулын Ерөнхий Газраас хэрэг бүртгэлтэй холбоотой шинэ мэдээллүүд гарсан учраас асуудлыг дахин нягталж үзэхээр болсон юм байна" гэж онцоллоо.Мөн тэрээр "МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ улиралдаа багтааж М.Энхболд, Ц.Сандуй нарт хариуцлага тооцох асуудлыг намын Удирдах зөвлөлөөр оруулах шийдвэр гаргасан. Мөн энэ долоо хоногтоо багтаж УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах ёстой чиглэл өгсөн. Ер нь сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгөөс уучлал хүссэн мэдэгдэл гаргасан анхны тохиолдол юм. Олон нийтийг ихээр хохироосон мөртлөө эзэн нь хариуцлага хүлээдэггүй асуудал газар авлаа. Ийм байдлыг ордны дотроос засч чадахгүй бол Төрийн ордны гаднаас засах нийтийн сэтгэл зүй бэлэн болсон гэдгийг хэлмээр байна. Зуны гурван сарын хугацаанд нэг УИХ-ын гишүүн олон нийтийн дэмжлэгтэйгээр ийм үр дүнд хүрч чадлаа. Цаашид ийм байдлаар ажиллахад хаачихсан байсан хэргүүдийг сэргээн хянах, зарим асуудлыг эргэж харах боломж бүрдэнэ гэдгийг харуулж чадлаа" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 57 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20