ХҮН АМИНЫ НОЦТОЙ ХЭРГИЙН ГАЗАРТ ХЭН ХЭН ГЭГЧ БАЙВ?


Талийгаач Т.Гомбосүрэн агсны найз Э.Цэнд-Аюуш нүүр номондоо ийнхүү бичжээ.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан эрхэм найзын маань амь насыг бүлэг этгээдүүд санаатайгаар бүрэлгэж, бидний хэдэн муусайн найзууд болон эхнэр хүүхдүүд, ээж аав, ах дүүс, анд найзууд, ажлын хамт олон, салбарын нөхдөд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.Санаатайгаар үхтэл нь зодож амь насанд нь халдсан ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хэмээх хүний үнэргүй араатан болон үхтлээ зодуулаад амь насаа алдаж байхад нь хамт байсан ч юу хийгээгүй гэх тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа, мэргэжилтэн Н.Ганбаяр нарыг уучилж өршөөмөөргүй санагдаж байна.Тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй хирнээ хамгийн сайн мэдэж байгаа юм шиг худал ярьж, хэлж, бичиж байгаа зарим нөхдийг хараад хэлэх муу үг ч олдохгүй юм.Миний хувьд нүүр номын найзууддаа ам бардам хэдэн зүйлийг хэлье ээ, талийгаач маань эрхэлсэн ажилдаа гарамгай, ээж аав, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө гэсэн, анд нөхөддөө үнэнч, эгэл даруухан эр хүн байсан юм шүү. Тэрч байтугай их хэмжээний мөнгө эргэлдсэн, эрх мэдлийн тэмцэлдээнтэй "ЗТХЯ" хэмээх газрын хяналт, шинжилгээ, аудитын асуудлыг хуульч хүний үнэнч шударга, зарчимч байдлаараа нэр төртэй гүйцэтгэж байсан юм. Зарим нэгний зохиомлоор гүтгэсэн шиг архичин, зодоончин, арчаагүй нэгэн байгаагүй юм. Тиймээс бидний хэдэн найзууд найзынхаа ажил явдлыг өнгөрч, цагдаа прокурорын дүгнэлт тодорхой болмогц тэр хүний үнэргүй бүлэг танхай этгээдүүдийн шүүх хурлыг нээлттэй явуулж, бүгдэд нь зохих шийтгэлийг нь хуулийн дагуу үүрүүлэхийн төлөө тууштай тэмцэх болноо.Ингээд энэ хорвоог дэндүү эрт, үнэхээр харамсалтайгаар орхин одсон эрхэм сайхан найздаа гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай...



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 15 минутын өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 3 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 4 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 5 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 6 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 6 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 7 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 8 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 10 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 10 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 11 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 11 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 11 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр