АН-ЫН БҮЛЭГ МАРГААШ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХИЙНЭ


УИХ дахь АН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг хуулийн дагуу СЕХ бүртгэсэн. Түүнчлэн ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахтай зэрэгцэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг салбарын сайдад ёсзүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ "Яамны газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн гэмт хэрэг үйлдчихээд байхад салбарын сайдаасаа эхлээд Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал гуйх ёстой байсан. Хэрэг гарснаас хойш 20 гаруй цаг өнгөрөхөд нэг ч үг дуугарсангүй.

Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослоор олон хүн амиа алдлаа. Мөн хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Тэр бүх хэрэг нэг, нэгээрээ чимээгүй болж байна. Энэ бүхний хариуцлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээх ёстой. Хамгийн их хариуцлага, шударга ёс ярьсан хүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Одоо хэлсэндээ хүрэхийг нь харах болно" гэж мэдэгдсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 25 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20