ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ЁСЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАВ


Энэ сарын 09-нд ЗТХЯ-нд болсон ноцтой асуудлын хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Зам тээврийн бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хэвлэлийнхэнд хандаж, байр сууриа илэрхийллээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ.

Ардчилсан намын удирдлагууд болсон хэрэг явдалд харамсч буйгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар хариуцлагагүй, ёсзүйгүй ажиллаж байгааг санууллаа. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтай хүн ажлын байран дээрээ амиа алдчихаад байхад Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байгааг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ төрийн алба мэргэшсэн, хариуцлагатай, ёсзүйтэй хүмүүсээр бүрдэх учиртайг энэ үеэр сануулаад яаралтай хариуцлага тооцох шаардлагатай гэв.

Золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүд, ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг, авлига, 1000 вагоны асуудал зэрэг сүүлийн өдрүүдэд болж буй эмх замбараагүй байдлыг цэгцэлж, зохих хүмүүст нь хариуцлага тооцож, ажиллахыг Ардчилсан намын зүгээс шаардаж байгаагаа илэрхийллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 25 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20