У.ХҮРЭЛСҮХ: ӨНӨӨДӨР ҮЕР УСНЫ АЮУЛТАЙ ТҮВШИНД БАЙНА


Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдлаа. Монгол орны ихэнх нутгаар бороо орж, зарим газар үер бууснаас үүдэж олон айл өрх, зам харгуй гээд эд хөрөнгө сүйдэж их хэмжээний хохирол гараад байна.

Энэ бүх мэдээллийг холбогдох албаныхан Онцгой комиссын гишүүдэд танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авах чиглэл Ерөнхий сайдаас авсан юм. Улсын Онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин ахалдаг. Тэрээр гадаадад томилолттой байгаа учир энэ удаагийн хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа.

Тэрээр "Гал, усны гамшиг, гай зовлон хэлж ирдэггүй. Тиймээс Онцгой комиссын гишүүд, холбогдох албаныхан дор бүрнээ бэлтгэлтэй байх ёстой. Бороо ирэх 10 хоног үргэлжлэн орно гэж Цаг уурын дарга хэллээ. Үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд уриалах ажлыг эрчимтэй зохион байгуул. Өнгөрсөн жилийн өдийд бид ой хээрийн түймэртэй тэмцэж байсан. Өнөөдөр үер усны аюултай түвшинд байна. Дэлхийн цаг уур экологи өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бүгд хариуцлагатай байх ёстой. Ажил болгон эзэнтэй байх ёстой шүү. Хариуцсан дарга нар долдугаар сардаа багтаж амар. Гэхдээ орныхоо хүнийг үлдээ. Төрийн ажил цалгардаж болохгүй" гэх үүрэг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 27 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20