АВЛИГАТАЙ БИШ Х.ЭНХЖАРГАЛТАЙ ТЭМЦСЭН 365 ХОНОГ


Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөж байв. Түүнээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ерөнхийлөгч 365 хоногийн хугацаанд юухийж, амжуулав. Улс орны өмнө тулгамдаж буй ямар асуудлыг шийдэв, Монгол Улсын хөгжлийг яаж өөд нь татав. Ерөнхийлөгч ажлаа дүгнээд энэ олон асуултад ам таглатал нэг хариулчихаасай билээ.

Гэхдээ 100 хоногийн ажлаа тайлагнахаас татгалзсан тэрээр нэг жилийн дараа ч чимээгүй өнгөрье гэж санасан бололтой. Харин сүүлийн үед Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын талаар зарим хэвлэл хөндөөд эхэллээ. Тухайлбал, "News" агентлагийн "Х.Баттулгын нэг жил" нийтлэлд "...Цаазын ялыг эргэн сэргээх, уул уурхай даган баяжсан 30 гэр бүлийг зарлах, авлигатай нь биш АТГ-ын даргатай тэмцэж байгаа үйл явц, ШХАБ гээд түүний санал, санаачилга, байр суурь болгон түүнийг дэмжин санал өгсөн болон дэмжиж санал өгөөгүй хэсгийн үгэн тулааныг өдөөж байлаа. Сонгуулийн сурталчилгааных нь салшгүй хэсэг байсан хар массыг өдөөх тактикаа Ерөнхийлөгчийн баг үргэлжлүүлсээр байна..." гэжээ.

Мөн "Танилцах дадлага"-аа дуусга, Ерөнхийлөгч өө" гэх "Өнөөдөр" сонины нийтлэлд "АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг шинэчлэхээс эхлүүлсэн түүний үйл хэрэг "АТГ огт хөдлөхгүй байна" гэх гомдлоор үргэлжилсэн. 2018 оныг "Авлигыг илчлэх, гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил" болгон зарласны дараа Монгол авлигын индексээр даруй 16 байр ухарсан дүн ил болсон нь АТГ-ыг цаашид байлгах, эсэх талаар Төрийн тэргүүн ам нээхэд хүргэв. Харин үүнийг нь олон улсын байгууллагууд шүүмжлээд амжсан.

Тэрээр "60 тэрбум"-ын гэх хэргийг хянасан талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан нь ч талаар болсон. Адаг сүүлд нь ард түмний санал болгосон хүмүүсийг АТГ-ын даргаар солих оролдлого хийсэн нь бүтэлгүйтэв..." хэмээжээ.

Ерөнхийлөгчийн нэг жилийн үр дүн ийн хэвлэлийн хуудсаар хөвөрч эхэлсэн ч бүтэлтэй гэхээс илүү бүтэлгүй нь олон харагдана. Цаазын ял сэргэсэнгүй, уул уурхайгаар баяжсан 30 гэр бүлийг зарласангүй, оффшор данстанууд мөнгөн хөрөнгөө оруулж ирсэнгүй, хүүхдийн мөнгийг 100 хувьд олгосонгүй, ШХАБ-т ч элссэнгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эхлүүлсэн ажил, санал, санаачлага олон нийтийн дунд нэг хэсэгтээ л өндрөө авч яригдаад ямар ч үр дүнгүй шуураад өнгөрч байна. Улсын гадаад харилцаа гэхээс илүү сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, эх орны хөгжил гэхээсээ илүү "хов хөөсөн" асуудалд мэдэгдэл хийж, хориг тавьж байв.

Тэр бүхний дундаас тас зуурч үлдээд үр дүнг нь харахаар улайрч байгаа нэг л асуудал байна. Тэр нь АТГ-ын даргыг солих юм. АТГ-ын олон нийтийн зөвлөлд Ерөнхийлөгч өөрийн нэрийн хүмүүсээ оруулж, дотроос нь бужигнуулж, харин өөрөө дээрээс нь "жижигрүүлж" байна. Олон нийтийн хүчийг ч энэ тэмцэлдээ ашиглаад амжлаа. АТГ-ын даргыг сонгох олон нийтийн санал асуулга явуулж, дараагийн даргыг нь ч бэлдээд тавьчихсан. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, АТГ-ын даргыг "авч хаяна" гэсэн утгатай албан бичиг хүргүүлэв.

АТГ-ын даргыг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Хуульчид Х.Энхжаргалын хуулийн хугацаа дуусаагүй хэмээн ярьж байгаа ч Ерөнхийлөгчид хуулийн тухайн заалт хамаагүй, АТГ-ын даргыг л авч хаяж байвал хамаг хэрэг нь бүтчих гээд байгаа мэт аашилж байна. Тэр УИХ-ыг энэ асуудлаар шахаанд оруулж байна. Ерөнхийлөгч яагаад авлига биш даргатай нь, асуудал биш хүнтэй нь тэмцээд байна вэ. Уг нь Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын дарга Х.Энхжаргалтай уулзан, Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг авчрах талаар ярилцаж, оффшорчдод 49 хоногийн хугацаа өгч байлаа. Гэсэн ч нэг их удалгүй АТГ-ын даргын суудал дээр улстөржиж, авлига, оффшортой тэмцэхээс илүү АТГ-ын даргатай нь тэмцэж эхэлсэн. Х.Энхжаргал л байхгүй бол авлига арилчих мэтээр ярьж, мөрөөдөж байна. Энэ нь юу л бол доо.

Ийнхүү Монгол Улсын хөгжлийг яаж өөд нь татав гэдэг асуултыг Ерөнхийлөгчөөс асуухаас илүүтэй яагаад АТГ-ын даргатай тэмцэв хэмээн асуувал нэлээд урт хариулттай үлдэх нэг жил өнгөрч байна даа.

Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 21 минутын өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 41 минутын өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 8 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 16 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 17 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 18 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 19 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 21 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 21 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 22 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 22 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 23 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна Өчигдөр
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр