ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-Д АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр (2018.07.16) оролцож үг хэлэв. Тэрбээр "Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсын нэг" хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" баримт бичгийг баталж, Засгийн газраас энэхүү үзэл баримтлалыг ажил хэрэг болгохын тулд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах чухал алхмуудыг хийж байгааг танилцууллаа. Шадар сайд Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллаж буйг танилцуулсны зэрэгцээ Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг энэ оны 7 дугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Бага хурлаас "Сэндайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах "Улаанбаатарын тунхаглал" баталсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Мөн манай улсын санаачилга болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага өнгөрсөн сард нээлтээ хийснийг тэмдэглэв.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын гишүүн 47 улс "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахын зэрэгцээ сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов

Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Колумби болон Швейцарь Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран "Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь" сэдэвт хэлэлцүүлгийг мөн өчигдөр зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөгч оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудад "Сэндайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн оруулж буй хувь нэмэр, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр "Сэндайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Азийн бүсийн танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийж, "Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь" сэдвийн дор Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд болсон Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг танилцуулав.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй 17-ны мягмар гаригт уулзана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 36 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19