ЕРӨНХИЙ САЙД БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ


Уудам эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч буй Уужим эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа Эх орон нэгт, элэг нэгт нийт Монголчуудаа,

Та бүхэндээ Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмний баатарлаг түүхийн тод илэрхийлэл, өнө эртний соёл, төрт ёсны үнэт өв уламжлалтай дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотолзуулан эхэллээ.

Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам билээ. Хүчит бөхчүүд нь гарьд магнай, шандаст хүлгүүд нь тод магнай, мэргэн харваачид нь цэц магнай, төрийн сүлдээ цэнгүүлж түмэн олноороо босоо хийморьтой сайхан наадаарай.

Айл өрх бүрийн хойморт аз жаргал, баяр баясал цалгиж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл нигүүлслийн гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай. Морин дэл дээр ассан Монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг. Монгол эх орон минь ганхашгүй бат мандан бадрах болтугай. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 38 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19