60 ТЭРБУМЫН АСУУДЛААР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭВ


Монгол төрийн бодлого Үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Бидний 19 гишүүн зургаадугаар сарын 28-нд нийтийн сонсгол зохион байгуулах тухай саналыг Улсын их хурлын даргад өргөн барьсан. 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсголыг заавал хийх хуулийн зохицуулалттай байдаг.

АТГ болон бусад байгууллагын хувьд томилогдсон хүнээ хамгаалж байгаа байдал тодорхой болж байна. Хууль зүйн байнгын хороо бол өөрөө ард түмнээс сонгогдож гарж ирсэн УИХ-ын субьект. Гэтэл УИХ-ын субьект нь хүртэл шударга үнэний дуу хоолой нь бүдгэрч байна. Хууль зүйн байнгын хороонд Баяр наадмын өмнөх өдөр хүртэл хүлээнэ гэж хэлсэн. Гэтэл ямар нэг хариу ирсэнгүй.

Тийм болохоор УИХ-ын тухай хуулийн 16.16-д заасны дагуу 25 гишүүний гарын үсэг зурснаар ээлжит бус чуулган зарлах болсныг УИХ-ын даргад өргөн барьж байна. Энэхүү үйл явдал нь 60 тэрбумын хэрэг, Чингис, Самурай бонд, Эрдэнэтийн 49 хувь зэрэг замхран алга болж буй авлигын хэргүүдийн тухай УИХ сонсох нь зүйтэй гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал хуулийн дагуу жилд нэг удаа тайлбар, өгч, гүйцэтгэлийг мэдээлэх ёстой. Бидний хувьд нэг жилийн хугацаанд 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэг үр дүн гарахгүй байгаагаас харахад авлигын хэргийг санаатай нуун дарагдуулж байна гэж үзэж байна. Бид энэ асуудлыг ард түмнийхээ өмнө, нээлттэй хуралдаанаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. УИХ-ын хуульд нийт гишүүдийн гуравны нэг хувийн гарын үсэг цугларсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах үндэс бүрдэх юм. Тийм ч учраас УИХ-ын ээлжит бус чуулган баяр наадмын дараагаас АТГ-ын дарга Х.Энхжаргалтай холбогдох сонсголоор эхлэх болж байна. Нээлттэй сонсгол нь тухайн хэрэгтэй холбогдох асуудлыг улс орон даяар нээлттэй явуулж, хэргийн гэмт хэргийн асуудлыг шүүх бус, тухайн асуудал үнэн худал эсэх, гол асуултад хариулах явдал юм. Жишээлбэл, М.Энхболд даргын хувьд тэр гурван цагийн бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа. Тэгвэл бид Г.Доржзодовтой олны өмнө нүүрэлдүүлж, хэргийн үнэн худлыг л илрүүлэх явдал юм. Түүнээс биш гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа огт биш. Хэрвээ үнэхээр тэр бичлэг хуурамч байвал тэр нь ил болж, тайлбар өгч болно. Харин үнэн байвал түүнд ард түмнийхээ өмнө уучлалт гуйх эрхийг нь өгөх хэрэгтэй.

Энэ саналыг хүлээж авахгүй бол 25 гишүүн зарлан хуралдуулах эрхтэй. Өөр сонголт байхгүй гэсэн үг. АТГ-аас 60 тэрбумын хэргийг яагаад хаах болсон шалтгаанаа тайлбарлах ёстой гэж бодож байна. Нээлттэй утас ажилуулахад 60 тэрбумын хэрэгтэй холбоотой байж болохуйц 11 тохиолдол утсаар болон бичгээр ирүүлсэн. Түүнийг прокурорт шилжүүлнэ. Уг хэргийг прокуророос нээх ёстой гэж үзэж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 35 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19