​АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Admin
Өчигдөр

Өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит 17-р чуулганы үдээс хойшх хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.

Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байгаа. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөц бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, НИТХ-ын тогтоолууд зэрэгтэй уялдан эрдэмтэн, доктор, экологич, цаг уурч, инженерүүдийг багтаасан судлаачдын баг 'Нийслэл Улаанбаатар хотын агаар'-ын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган үзүүлэх зэрэг хэд хэдэн зарчимд тулгуурлан боловсруулсан байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг хэвшүүлэх, энэхүү мастер төлөвлөгөөг 2017-2019, 2020-2025 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгажээ.

Мастер төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлбэл хотын агаарын бохирдол 2018-2020 онд 30-35 хувь, 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ. Ийнхүү НИТХ-ын хуралдаанд төлөвлөгөөг танилцуулж дэгийн дагуу төлөөлөгчид асуулт асууж санал хэлснээр батлахаар болов. Төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын тэргүүлэгчдэд даалгалаа.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР АСУУЛГАД ХАРИУЛАВ

НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар асуулга тавьсан бөгөөд асуулгын дагуу Нийслэлийн засаг дарга танилцуулга хийлээ. Уг асуулгад, ' Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байгаа, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам"-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг 4 асуулга тавьсан юм.

Эдгээр асуулгын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжлэн хийгдсээр байгаа. Дэд төвийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын дагуу инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн. Бусад хөтөлбөрүүдийг ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд холбогдох ажлуудыг хийж байгаа талаар мэдээлэл хийснээр НИТХ-ын 17-р чуулган өндөрлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 16 минутын өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 36 минутын өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 8 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 16 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 17 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 18 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 19 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 19 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 20 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 21 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 22 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 22 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 23 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна Өчигдөр
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр