​У.ХҮРЭЛСҮХ: БИ ЦААШИД "60 ТЭРБУМ"-ЫГ ӨМӨӨРЧ ЧАДАХГҮЙ


Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүчтэй ярьж байгаа 60 тэрбумын асуудал гол сэдэв болж, олон нийтийн дунд хүчээ авч байна.

Энэ асуудлыг дахин шалгаж холбогдох хүмүүст нь хариуцлага тооцуулахаар нийтийн дунд нээлттэй сонсгол хийхийг хүсч буй. Одоогоор 19 гишүүн энэ саналыг дэмжиж гарын үсэг зурсан байгаа бөгөөд үүнийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан байгаа юм.

Харин гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг эцэслэх хүртлээ явна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг үдшийн 23:00 цаг хүртэл хуралджээ. Учир нь асуудал болоод байгаа 60 тэрбум төгрөгийн хэргээр олон цаг хуралдсаны эцэст ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин энэ хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид "60 тэрбум"-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ" гэв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн үгийн хариуд "Би ажлаа зүгээр өгчихгүй ээ" гэжээ.

Ийнхүү ирэх долоо хоногт энэ асуудлаар хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалтайгаа үлдэх, үгүйг шийдэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 36 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19