​60 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ НЭГ ТАЛД НЬ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГДЭВ


УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах тухай бичлэг цацагдаж нийгэмд дуулиан шуугиан тарьсан. Хоёр жил гаруй хугацаанд хэвлэлийнхэн болон олон нийтийн хараанд байсан энэ хэрэг сүүлийн нэг жил чимээгүй болж намжсан гэж ойлгож болно. Тэгвэл саяхнаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг дахин сөхөж, олон нийтийн дунд нээлттэй сонсгол хийхийг хүссэн. Мөн АТГ-т очиж энэ хэргийн талаар тайлбар мэдүүлэг өгсөн байдаг.


Харин АТГ болон албаны эх сурвалжууд энэ хэргийг аль хэдийнэ хаагдсан хэрэг гэсэн юм. Яагаад гэвэл энэхүү бичлэгийг нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй, эх хувь нь биш, мөрдөн шалгах явцад хахууль өгсөн нь тогтоогдоогүй тул 60 тэрбум асуудлыг прокуророос хэрэгсэхгүй болгосон гэв.

Тэгвэл зарим нэг гишүүд төрийн албыг наймаалцсан гэх асуудлыг дахин шалгахыг хүсч буй юм.

Харин өчигдрийн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч Х.Баттулга "60 тэрбум"-ын асуудлаа хаврын чуулганаас өмнө шийдвэрлэж нэг талд нь гаргахыг үүрэгджээ. Тэрбээр "Өдөрт хоёр сая ширхэг хэвлэгддэг "Вашингтон пост" сонинд энэ талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэгдсэн байна. Энэ чинь дотоодын биш олон улсын хэмжээний хэрэг боллоо" гэдгийг сануулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 36 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19